Шинэчлэл хийгдэж байна... ------------

Дүүргийн хөдөлмөрийн бирж

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН АЛБА



Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  хуулийн хүрээнд:  Ажиллах хүчний эрэлт нийлүүлэлтийг судлан тооцох аж ахуйн нэгж ажил олгогчоос  ажлын байрны мэдээлэл авах, ажиллах хүчний захиалга авах,ажилгүйчүүдийг судлаж бүртгэх,тэдэнд хөдөлмөр эрхлэхэд нь зуучлан туслах,ажил сургуульгүй болон  мэргэжлийн ур чадвар доогуур иргэдэд хүсэл сонирхолд нь нийцсэн  мэргэжил ажлын дадлага, ур чадварыг дээшлүүлэх , эзэмшүүлэх,хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний мэдээ, мэдээлэл анхан шатны тайланг  зохих журмын дагуу гаргах, ажилгүйдлийн тэтгэмж олгох, ажил хайх чиг баримжаа олгох , зөвлөлгөө өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулж, хууль  тогтоомжийг хэрэгжүүлдэг.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ
1. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг судлах, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн судалгааг гаргах, тэднийг бүртгэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээллээр хангах;                                                   
2. Ажилд зуучлах;
3.Мэргэжил олгох, давтан сургалт  хамруулах;
4. хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ.
           Хөдөлмөр эрхлэхийг хүссэн ажилгүй иргэн, ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс бүртгэж, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээг үндэслэн мэргжил ур чадвар, хүсэл сонирхолынх нь дагуу ажилд зуучилна.
    Ажилд зуучлах үйлчилгээнд хамрагдахад бүрдүүлэх материал
    Иргэний үнэмлэх /хэрвээ иргэний үнэмлэх авч чадаагүй бол хорооны засаг даргын тодорхойлолт/-тэйгээ ирж үйлчилгээнд хамрагдана.
    ”ажилгүй иргэн” гэж хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр эрхлэх боломжтой, ажил идэвхтэй хайж байгаа, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэнийг;
    ”ажил хайгч” гэж хөдөлмөр эрхэлдэг боловч ажлаа өөрчлөх хүсэлтэй, эсхүл нэмэлт цагаар буюу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил хийх боломжтой, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэнийг;
    ”ажил идэвхтэй хайж байгаа иргэн” гэж хөдөлмөр             эрхлэлтийн  албанд бүртгүүлсэн өдрөөс хойш сард нэгээс доошгүй удаа ажил хайж байгаагаа мэдэгдсэн иргэнийг;
     ”ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн” гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл авсан, байнгын бус орлоготой, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэнийг;
Мэргэжил олгох давтан сургалтанд хамруулах
              Хөдөлмөр эрхлэлтийн алба нь эрх бүхий мэргэжлийн сургалтын байгууллага болон ажил олгогчтой хамтран мэргэжлийн сургалт, хамрагдах хүсэлтэй дараах иргэнийг мэргэжил олгох, давтан сургалтад хамруулна.
    
    1. Мэргэжилгүй, эсхүл мэргэжлийн ур чадвар доогуур хүн амын эмзэг  бүлэгт хамрагдах ажилгүй иргэн;
    2. Эзэмшсэн мэргэжилд нь тохирох ажил олдохгүйгээс   мэргэжлээ өөрчлөх шаардлагатай байгаа ажилгүйдэлд өртөж болзошгүй болон ажилгүй иргэн;
    3. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас мэргэжлээ өөрчлөхийг хүссэн ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн;
    4. Мэргэжлийн онцлогоос шалтгаалан өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос өмнө ажилгүйдэлд өртөж болзошгүй болон ажилгүй болсон иргэн;
    5. Тухайн онд ерөнхий боловсролын сургуулийн 8,10 дугаар анги төгссөн, эсхүл хугацаат цэргийн албанаас халагдсан ажил, сургуульгүй иргэн.
Сургалтанд хамрагдахад бүрдүүлэх материал
-    Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл
-    Хорооны засаг даргын тодорхойлолт
-    Иргэний үнэмлэхний хуулбар

Мэргэжлийн сургалтын төв нээн ажиллуулахад бүрдүүлэх бичиг баримт
-    Захирлын /эрхлэгчийн /иргэний үнэмлэхийн хуулбар/
-    Сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн дүгнэлт /зайлшгүй тухайн       мэргэжлийн чиглэлийн холбоод, их дээд сургуулиудын тэнхимын эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй багш/
-    Багш нарын анкет /мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар/
-    Ажлын байрны дүгнэлт /НМХГ-ын байцаагчийн/
-    Сургалт явуулах байрны эзэмшлийн гэрчилгээ /түрээсийн гэрээ наториатоор баталгаажуулсан/                                                         
-    Тоног төхөөрөмжийн жагсаалт.


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  арга хэмжээ
    Хувиараа болон өрхийн аж ахуй, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн түүнчлэн малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дараахь дэмжлэг үзүүлнэ:
    1. Нөхөрлөл, хоршооны хэлбэрээр, түүнчлэн хувиараа болон өрхийн аж ахуй эрхлэх иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
    2. Ажил олгогчийг дэмжих
     3. Нийтийг хамарсан ажил зохион байгуулах
    4. Хөгжлийн брэхшээлтэй иргэний онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
    5.Ажилгүйдлийн тэтгэмж олгох
Жижиг зээлийн үйлчилгээ
Зорилго: Ажлын байр нэмэгдүүлэх,шинээр бий болгох
Зээлдэгч: Хувиараа эсхүл өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсэгч иргэн, ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид, их, дээд сургуулиудад төгсөх жилдээ суралцаж буй эсхүл зээл авах хүсэлт гаргахаас 1-ээс дээшгүй жилийн өмнө их дээд сургууль төгссөн оюутнууд
Зээлд хамрагдах дараалал
1. Зээл авахыг хүссэн ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллага нь дүүргийн ХХҮХ-т хандах
2. Шаардлагатай тохиолдолд аж ахуй эрхлэх, төсөл, хөтөлбөр боловсруулах сургалтанд хамрагдах
    3. ХХҮХ-ээс сонгосон банк, банк бус санхүүгийн байгууллагад хандах ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх тухай тодорхойлолт авах
3.Сонгосон банк, банк бус санхүүгийн байгууллагад хандах
4.Банк, банк бус санхүүгийн байгууллагууд зээл олгох эсэх асуудлыг дангаараа шийдвэрлэнэ.
5. Зээл авах тохиолдолд ХХҮХ-тэй ”Ажлын байр бий болгох” гэрээ байгуулах, лизингийн зээлд хамрагдах тохиолдолд ажлын байр бий болгох гэрээнээс гадна ХХҮХ, банк,ББСБ-тай гурвалсан гэрээ байгуулна
Бүрдүүлэх бичиг баримт
-    Зээлийн төсөл
-    Иргэний үнэмлэх
-    Ажлын байртай болсон иргэдийн мэдээлэл

Ажил олгогчийг дэмжих арга хэмжээ
    Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй дор дурдсан иргэнийг  6 сараас доошгүй хугацаагаар ажиллуулж байгаа ажил олгогчид тус албатай байгуулсан гэрээний дагуу нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тухайн ажилтанд эхний 6 сарын хугацаанд олгосон цалин, хөлсний 60 хувийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн олгоно.
    1. 16 хүртлэх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/
    2. Хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн
    3. 45-аас дээш насны ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн
    4. Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг тухайн онд төгссөн хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхэд
    5. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлснээс хойш нэг жилээс дээш хугацаагаар ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн
     Хөдөлмөр эрхлэлтийн албатай байгуулсан гэрээний үндсэн дээр ажилгүй иргэнийг үйлдвэрлэл дээрээ сургалтад хамруулж, 3 сараас дээш хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид энэ хуульд заасан хэмжээгээр нэг хүнд ногдох зардлыг тооцон, сургалтад хамрагдсан болон мэргэжил эзэмшсэн тухай баримт бичгийг үндэслэн сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн олгоно.
    Шинээр ажлын байр бий болгож ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг авч ажиллуулсан аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгож болно.
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 24 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний урамшууллыг ажиллуулсан хугацааг харгалзан олгоно.
              

Нийтийг хамарсан ажил зохион байгуулах  талаар
-    Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээ нь хөдөлмөр зарцуулалт ихтэй, мэргэжил болон мэргэжлийн урьдчилсан бэлтгэл шаардахгүй ажилд   хөдөлмөр эрхлээгүй иргэдийг олноор нь зохион байгуулж оролцуулахад чиглэнэ.
-    Тухайн орон нутгийн зам, гүүр, далан, суваг, худаг, усжуулалтын системийг байгуулах, засварлах, ой, голын сав, төв суурин газрын боридлыг цэвэрлэх зэрэг нийтийг хамарсан ажлыг  Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн алба зохион байгуулна.
-    Шаардлагатай тохиолдолд нийтийг хамарсан ажлыг тухайн нутаг дэвсгэрийн ажил олгогч санаачлан зохион байгуулж болно. Ажил олгогч нь нийтийг хамарсан ажил зохион байгуулах бол энэ талаар Хөдөлмөр эрхлэлтийн албатай гэрээ байгуулан төслөө гаргасан байна..
-    Нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь уг ажилд оролцож байгаа иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулна.
-    Нийтийгийг хамарсан ажилд ажиллах иргэдийн хөдөлмөрийн хөлсийг тогтоосон жишиг журмийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн сангаас олгоно.

Ажилгүйдлийн тэтгэмж авах
Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.
Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан иргэн ажилгүйдлийн даатгалын шимтгэл 6 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх дахин үүснэ.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан иргэний хүсэлтээр түүнийг ажилгүй болсноосоо хойшхи 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтанд хамруулж, сургалтын зардлыг ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

Ажилгүйдлийн тэтгэмж олгох, хугацаа
Ажилгүйдлийн тэтгэмжийг Хөдөлмөрийн хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс, хэрэв ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол бүртгүүлсний дараагийн өдрөөс тус тус эхлэн ажлын 76 өдөр дуустал олгоно.
Хэрэв иргэн ажлын хариуцлага алдсан болон өөрийн хүсэлтээр халагдсан бол 40 хоногийн тэтгэмжийг олгоно.
Ажилгүйдлийн тэтгэмж авах гэж байгаа иргэн нь оршин суугаа дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 14 хоногийн дотор ирж бүртгүүлсэн байна.
Хэрвээ ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллага нь өөр дүүрэгт нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо хийдэг байсан бол тухайн иргэн нийгмийн даатгалын дэвтэрээ шилжүүлж ирнэ.
Ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн бүрдүүлэх бичиг баримт
-    Ажлаас халагдсан тушаалын эх хувь
-    Нийгмийн даатгалын баталгаажуулсан дэвтэр, хуулбарын хамт
-    Иргэний үнэмлэх, эх хувийн хамт
                                    


Thursday, April 14, 2011 4:33:24 AM
Нийтэлсэн   

Яг одоо манайд

Ажил хайч оюутан:
81
Идэвхитэй ажил хайгч иргэн:
175
Ажил олгогч:
281
Ажлын байр:
4

1896

Хөдөлмөрийн нэгдсэн лавлах

ХӨДӨЛМӨРИЙН НЭГДСЭН ЛАВЛАХ

Суурин утаснаас үнэгүй
Гар утаснаас хөнгөлтэй тарифаар

Ажил хайгч иргэн ба оюутан

  • Нэр: Тулга СЭЛЭНГЭ

    Сургууль: ШУТИС-КТМС

    Мэргэжил болон чадвар: Программ хангамж

  • Нэр: Hvrelbaatar MUNHDALAI

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Sanhvv udirdlaga

  • Нэр: Hvrelbaatar MUNHDALAI

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Sanhvv udirdlaga

  • Нэр: Hvrelbaatar MUNHDALAI

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Sanhvv udirdlaga

  • Нэр: Цэвэлмаа ӨЛЗИЙБИЛЭГ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Сэтгүүлч

  • Нэр: Эрдэнэбаяр НЯМДАВАА

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: програм хангамж

  • Нэр: Гансүх ПҮРЭВДУЛАМ

    Сургууль: Wuhan University

    Мэргэжил болон чадвар: international relationship

  • Нэр: Майсар БУЯНХИШИГ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Архитектор

  • Нэр: Нанжид БОЛОРТУНГАЛАГ

    Сургууль: МУИС-ЭЗС

    Мэргэжил болон чадвар: Санхүү менежмент

  • Нэр: Цэвээндорж ТҮМЭНЖАРГАЛ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: СУУ

  • Нэр: Энхтүвшин ГАНХӨЛӨГ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Цахилгаан, холбооны

  • Нэр: энхбаатар БОЛОР-ЭРДЭНЭ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: бага ангийн багш

  • Нэр: Мөнхөө НАРМАНДАХ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Инженер

  • Нэр: Баяр РЭГЗЭДМАА

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Эдийн засагч

  • Нэр: Батчулуун МӨНХБАТ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Санхүүгийн удирдлага

  • Нэр: Бямбасүрэн ДУЛАМСҮРЭН

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: хими тенологич

  • Нэр: дамдинсүрэн ОЮУННОМИН

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: эрүүл мэндийн эдийн засагч

  • Нэр: Хүрэлбаатар БАЛЖИДМАА

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Мэдээлэл зүй англи хэлний багш

  • Нэр: Даваасүрэн МӨНХБААТАР

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: эрх зүйч

  • Нэр: Булган ОЮУН-ЭРДЭНЭ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: экологич, байгаль хамгаалагч, герман хэлний орчуулагч

  • Нэр: Төмөө АЛТАНШАГАЙ

    Сургууль: МУИС-ХХИС

    Мэргэжил болон чадвар: химич

  • Нэр: батхуяг БАЯРМАА

    Сургууль: МУИС

    Мэргэжил болон чадвар: бизнесийн удирдлага

  • Нэр: бадарч НАНДИН-ЭРДЭНЭ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Багш

  • Нэр: Батбаатар ОЮУНБААТАР

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Уурхайн Цахилгаан тоног төхөөрөмж ашиглалт

  • Нэр: Батмөнх ЗОЛГЭРЭЛ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: сувилахуйн ухаан

  • Нэр: Жаргалсайхан БАТТӨГС

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Нягтлан бодогч

  • Нэр: батмөнх ЗОЛЗАЯА

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Сэтгэл зүйч нийгмийн ажилтан багш

  • Нэр: Очбаатбр НАРАНТУЯА

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Зочид буудал Зоогийн менежмент

  • Нэр: отгонбаатар ЖАРГАЛ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Уулын ашиглалтын инженер

  • Нэр: Баасансүрэн ЭНЭРЭЛ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: хэлмэрч оператор

Сул чөлөөтэй ажлын байр

  • Цахилгаанчин

    Мэргэжлийн,Туршлагатай