Шинэчлэл хийгдэж байна... ------------

Тайлан

2010 ОНЫ ТАЙЛАН



ТАЙЛАНГИЙН ТОВЧ АГУУЛГА

1.Байгууллагын тухайн жилийн зорилт, биелэлт, үр дүн
2.Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежертэй байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээний хэрэгжилт, үр дүн
3.Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтод тухайн байгууллагаас хийж гүйцэтгэсэн ажлын хэрэгжилт, үр дүн
4.Байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
 
4.1 Дотоод ажил
4.1.1 Албан хэрэг хөтлөлт, байгууллага иргэдийн өргөдөл, гомдол хүсэлтийн шийдвэрлэлт
4.1.2 Ажилтнуудаас байгууллагын удирдлагатай байгуулсан гэрээний биелэлт
4.1.3 Мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар талаар хийсэн ажил
4.1.3.1 Чадавхи бэхжүүлэх сургалт
4.1.3.2 Мэдээллийн цаг
4.1.3.3 Спорт, урлагийн  арга хэмжээ

4.2      Дотоод хөдөлмөр эрхлэлт
4.2.1    Санамж бичгийн хүрээнд  хийгдсэн ажлууд
4.2.1.1    НХХЯ-тай хийсэн санамж бичиг
4.2.1.2    МАОЭНХ-той хийсэн санамж бичиг
4.2.1.3    Нийсэлэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-үүдийн холбоо, МАОЭНХ-ны хооронд байгуулсан 2010-2012 оны хамтын хэлэлцээр
         4.2.2  Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал
             4.2.3  Бүтээн байгуулалтад чиглэсэн нийтийг хамарсан ажил
         4.2.4  Цагийн ажил
            4.2.5  Сургалт
             4.2.5.1 Гадаад хэл, компьютерийн сургалт
                    4.2.5.2  Мэргэжил олгох сургалт
                    4.2.5.3  Ур чадвар олгох сургалт
4.2.5.3.1 ОУХБ-ын “БЭБХ” хөтөлбөрийн сургалт
4.2.5.3.2 Ажил мэргэжлийн зөвлөх бэлтгэх сургалт
           4.2.6.Судалгаа
                    4.2.6.1  ЕБС-ийн сурагчдын ажил мэргэжлээ сонгож буй байдлын  
                                            судалгаа
                    4.2.6.2 Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний  
                                 байгууллагын ажилтнуудын ажил мэргэжлийн
                                 зөвлөгөөг хүргэж буй болон ур чадвараа дээшлүүлсэн  
                                 байдлын судалгаа
                     4.2.6.3 Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдаж  
                                 буй  байдлыг тодорхойлох судалгаа
                     4.2.6.4 “АЖЛЫН  БАЙР- 2010” хаврын нэгдсэн хөдөлмөрийн
                                 үзэсгэлэн яармагийн үеэр иргэдээс авсан санал асуулга
                    4.2.6.5 Аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн судалгаа
4.3    Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
4.3.1 Хүлээн авсан зочид
4.3.2 Гадаадад томилолтоор ажилласан байдал
4.4    Зохион байгуулсан үйл ажиллагаа
4.5 Оролцсон үйл ажиллагаа
               
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗРЫН 2010 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

НЭГ. БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ, БИЕЛЭЛТ, ҮР ДҮН

Нийслэлийн хөдөлмөрийн газар нь нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  үйлчилгээг  иргэдэд  хүртээмжтэй хүргэх, хөдөлмөр эрхлэлтийг  нэмэгдүүлэх, мэргэжилтэй болгох замаар ажиллах хүчний ашиглалтыг дээшлүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,  нийгэм хамт олонд түшиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,  биржийн тогтолцоог боловсронгуй болгох, чадавхийг нэмэгдүүлэх, мэдээллийн хүртээмж,  үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллалаа.
 Нийслэлийн хөдөлмөрийн газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны  хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтыг  бодит ажил болгоход анхааран ажиллаж ирсэн.
Хөдөлмөрийн газрын бүтэц, орон тоо
Монгол улсын Засгийн газрын 2008  оны 68 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 14 дүгээр захирамжаар Нийслэлийн хөдөлмөрийн биржийг Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн газар болгон үйл ажиллагааг өргөжүүлсэн.
Хөдөлмөрийн газар нь сургалт, судалгааны алба, хөдөлмөр эрхлэлтийн албатай нийт 14 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

ХОЁР. НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ, ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТЭЙ БАЙГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН

     Газар нь 2010 онд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу нийт 5 ангийн 38 бүтээгдэхүүний нийлүүлэлтийг үйл ажиллагааны төлөвлөгөөнд  тусган  бүрэн  хангахад анхаарч ажилласан.

ГУРАВ. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МӨРИЙН  ХӨТӨЛБӨР, ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН ЗОРИЛТОД ТУХАЙН БАЙГУУЛЛАГААС ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 6 заалтаар, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 зорилтод газартай холбоотой үндсэн 9 заалтын хүрээнд 10 хэрэгжүүлэх ажлын биелэлтийг улирал тутам гарган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлсэн.

ДӨРӨВ. БАЙГУУЛЛАГЫН ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

4.1 ДОТООД АЖИЛ
Төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2010 оны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох заалтын биелэлтийг хангуулан ажиллалаа.
4.1.1 Албан хэрэг хөтлөлт, байгууллага иргэдийн өргөдөл, гомдол хүсэлтийн шийдвэрлэлт
Газарт  ирсэн албан бичиг, өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, удирдлагад танилцуулан, холбогдох мэргэжилтэнд хүлээлгэн өгч, шийдвэрлэлтэнд нь хяналт тавьж ажиллалаа.
Тайлангийн хугацаанд нийт 135 албан бичиг ирснийг удирдлагад танилцуулан, холбогдох мэргэжилтэнд шилжүүлсэн ба албан бичгийг шийдвэрлэснээс албан бичгээр хариу өгсөн 43, утсаар болон амаар хариу өгсөн 51, шийдвэрлэлтийн байдал 96 хувьтай байна. Мөн хугацаанд 18 өргөдөл гомдлыг ирснийг бүртгэн бүртгэл хяналтын карт хөтлөн шийдвэрлэлтэнд нь хяналт тавьж ажиллаж, холбогдох иргэдтэй газрын дарга биечлэн уулзаж, хариу өгсөн ба шийдвэрлэлтийн байдал 100 хувьтай байна. Гадагшаа явуулсан албан бичгийн боловсруулалтанд анхаарч, баримт бичгийн стандартыг мөрдөж, бүртгэн хариу ирүүлэлтийн байдалд хяналт тавьж ажилласан ба биржээс 154 албан бичиг явуулснаас хариутай  42 бичиг байна.
4.1.2 Ажилтнуудаас байгууллагын удирдлагатай байгуулсан гэрээний биелэлт
Газар нь  нь “Төсвийн байгууллагын, удирдлага санхүүжилтийн тухай”, “Төрийн албаны тухай” хуулийг хэрэгжүүлэн мөрдөн ажилласан бөгөөд нийт 13 албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна.
4.1.3 Мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хийсэн ажил
4.1.3.1 Мянганы хөгжлийн сангаас 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүч бэлтгэх нь” сэдэвт семинарт газрын дарга Б. Батбаатар оролцсон.
Мянганы сорилтын  сангаас зохион байгуулсан “Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл”-ийн дэмжлэгтэйгээр явагдаж буй “Хөдөлмөрийн зах зээлийн хяналт-шинжилгээ-үнэлгээ” сэдэвт сургалт 2010 оны 01 дүгээр сарын 21, 02 дугаар сарын 01-02, 5 дугаар сарын 25-26, 6 дугаар сарын 11-ний өдрүүдэд Нээлттэй нийгэм хүрээлэнд зохион байгуулагдсан ба тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д. Оюунгэрэл, мэргэжилтэн Ц. Бямбасүрэн, Б. Октябрь, Д. Ган-Оюун нар хамрагдсан.
 Сургалтын зорилго нь Монгол улсад хөдөлмөрийн зах зээлийн дэлгэрэнгүй судалгаа хийж байгаатай холбогдуулан холбогдох байгууллагын хүмүүст мэдээлэх, мэдээлэл цуглуулах явдал байсан. Сургалтын явцад хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо, хөдөлмөрийн зах зээлийн судалгааны шинж чанар, барометр судалгаа, зорилтот судалгаа болон тэдгээрийн асуумжийн талаар мэдээлэл өгсөн.
Нийслэлийн Хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн ажилтнуудын хүүхдийн эсрэг хүчирхийлэл ,мөлжлөг,хүүхэд хамгаалалд хамтарсан багаар ажиллах мэдлэг, чадавхийг дээшлүүлэх , хамтарсан багийн сургагч багш бэлтгэх сургалт 11-р сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба мэргэжилтэн Д.Ган-Оюун хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдсэн.
“Архив ,албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээлэлийн технологи нэвтрүүлэх “ танхимын бус нэгдсэн сургалтанд 2010 оны 06-р сарын 18-19 –ны өдрүүдэд , мөн “Архивчидын өдөр”  арга хэмжээ сургалт 2010 оны 11-сарын 29-нөөс 12-рсарын 1-ний хооронд  тус тус зохион байгуулагдсан   ба мэргэжилтэн Г.Ганзориг хамрагдсан байна.
 
4.1.3.2 Ээлжит мэдээллийн цагуудаар, “ХБНГУ-ын хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа” /ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Д. Мөнхтогтох/, Сөүл хотноо зохион байгуулагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагуудын дэлхийн холбооны ээлжит чуулга уулзалт” /мэргэжилтэн Ч. Жаргалан/, “Оюуны өмчийн эрх Монгол улсад хангагдаж буй байдал“ /Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б. Лхагвасүрэн/, “Хүний нөөцийн оновчтой менежмент”, “Өөрийгөө таньж мэдэх нь” /Монголын хүний нөөцийн холбооны тэргүүн н. Нямсүрэн/ сэдэвт мэдээллүүд хийгдсэн.
4.1.3.3  Мэргэжилтнүүдийнхээ амралт чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх  зорилгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газрын спорт зааланд 7 хоногт 1 удаа тоглуулах арга хэмжээ авлаа.
2010 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зохиогдсон НЗД-ын харьяа 24 газар агентлагуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тус газрын хамт олон амжилттай оролцсон.

4.2 ДОТООД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

           4.2.1.  САНАМЖ БИЧГИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛУУД   
           4.2.1.1 НХХЯ-тай хийсэн санамж бичиг
Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг сайжруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Нийслэлийн Засаг дарга  2009-2012 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд 2010 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 9 төлөвлөгөөт ажлыг 100 хувь хийж гүйцэтгэлээ.
          4.2.1.2  МАОЭНХ-той хийсэн санамж бичиг
Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаа болон МАОЭНХ-ны ерөнхийлөгч Х.Нямсамбуу нар ажил олгогч, ажил хайгч иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шилдэг ажил олгогчийг сурталчлах, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох, мэдээллийн бааз сүлжээг үүсгэх, ажлын байрны мэдээллийг нэгтгэх, ажил хайгчдад хүргэх, ажил хайгч иргэдэд дэмжлэг үзүүлж богино хугацааны сургалтанд хамруулан хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэйгээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.  
Санамж бичгийн хүрээнд 7 заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж ажилласнаас 100 хувь биелэгдсэн үзүүлэлттэй байна.
           4.2.1.3 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-үүдийн холбоо, МАОЭНХ-ны хооронд байгуулсан 2010-2012 оны хамтын хэлэлцээр
Нийслэлийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хорооны бүтэц болон салбар хорооны дүрмийг 3 талыг саналыг авч тусган боловсруулаад 2010 оны 5 дугаар сард Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х. Ганбаатар нар хамтран баталсан.
Хэлэлцээрийн 2010 оны эхний хагас жилийн биелэлтийг 3 зүйлтэйгээр гаргаж, НЗДТГ-ын НХХ-т хүргүүлсэн. 2010 оны эхний жилийн эцсийн байдлаар 100 хувийн биелэлттэй байна.

4.2.2 ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

2010 оны 12 дугаар сарын  31-ний байдлаар  Нийслэлийн хэмжээнд 24597 ажлын байр шинээр бүртгэгдэж, 27421 ажлын байрны захиалга, 27593 ажилгүй иргэнийг бүртгэж, нийт бүртгэлтэй иргэдийн 19851 нь буюу 68,1 хувь нь зуучлагдсан байна. Нийслэлд олгогдож буй ХЭДС-гийн  зээлийн хүрээнд нийт 2050 ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Нийт бүртгэлтэй иргэдийн 1.9 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байгаагаас 51.5 хувийг тохирох ажилд зуучилсан.
 
Нийслэлийн хөдөлмөрийн газар 10006 ажлын байрны захиалга авч, 4317 ажилгүй иргэнийг бүртгэн, 5439 иргэнийг зуучилж, 9500 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг хүргэсэн байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2006 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох зээлийн хүү нөхөн төлөх журам”-ын дагуу банкуудаар дамжуулан жижиг зээл олгож байна. 2010 оны 12 сарын байдлаар 443 албан бус хөдөлмөр эрхлэгч, 26 ажилгүй иргэн, 45 аж ахуйн нэгж, байгууллагад 1 тэрбум 645 cая төгрөгийн зээлийг олгосноор 2050 шинэ ажлын байр бий болсон байна.  
Нийслэлд олгогдож буй жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүрээнд нийт 490 ажлын байр шинээр бий болсон байна.
Иргэд аж ауйн нэгжид хүнсний ногоо тариалах, хүлэмж бий болгосноор нийслэлд 436 түр буюу улирлын чанартай ажлын байр бий болсон байна.
Нийслэлийн хөдөлмөрийн газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлж буй үйлчилгээгээ түргэн шуурхай хүргэх, мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын www.ubbirj.mn цахим хуудсыг шинэчилж, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын нэгдсэн сервер дээр байрлуулснаар  www.ubbirj.ub.gov.mn нэртэйгээр ажиллаж байна.
Шинэчлэгдсэн цахим хуудас ашиглалтанд орсноор иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл авахаас гадна хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, мэргэжлийн сургалтын байгууллагуудын мэдээлэлтэй танилцаж, ажлын байранд зуучлуулах зэрэг олон үйлчилгээг цахим хэлбэрээр авч цаг заваа хэмнэх боломжийг бүрдүүлсэн.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг онлайн хэлбэрт шилжүүлэх зорилгоор ажил олгогчдын ажлын байрны захиалгыг нэгтгэн http://www.ubbirj.mn/, http://www.lavlav.mn/, үйлчилгээний танхим дахь LED самбар, үүрэн телефоны Skytel компаний skyw@p үйлчилгээ, “Ажлын зууч” сониноор өдөр тутам иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэж байна. Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор суурин утаснаас төлбөргүй холбогдох 1896 хөдөлмөрийн нэгдсэн лавлах утсыг ажиллуулж байна.  
Үүрэн холбооны Скайтел, Жи-Мобайл, Мобиком, Юнител зэрэг операторуудад хүсэлт гаргасны дагуу гэрээ хийж хамтран ажилласны  үр дүнд иргэд гар утаснаасаа 30-100 төгрөгөөр  хөнгөлөлттөй тарифаар холбогдох боломжтой болсон. 12 дугаар сарын 10-ны байдлаар Хөдөлмөрийн нэгдсэн лавлах 1896 дугаарт нийт 4712 иргэд холбогдож хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө авсан байна.  
Нийслэлийн Хөдөлмөрийн газраас дүүргүүдийн ХХҮХ-ийн ажлын явцтай танилцаж хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр иргэдэд тулгамдаад  байгаа асуудлаар харилцан ярилцаж санал солилцох уулзалтыг 4,5 дугаар саруудад зохион байгуулсан.
     


    
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР

Нийслэлийн хүн амын ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийн харилцааг боловсронгуй болгох, ажилгүйчүүд, залуучуудад хөдөлмөр эрхлэх ёс суртахуун, зан заншил хүмүүжил олгож, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажиллагсадыг зохистой  бүтээмж өндөр бүхий ажлын байраар хангах,  ажилгүйдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах үндсэн дээр нийслэлийн иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн  зорилго оршиж байна.   
Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн.  Үүнд:
Зорилт 1 Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах, хүн амын хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс  жил бүр 20,0 мянган ажлын байр бий болгон, иргэд өөрсдийгөө ажлын байраар хангахад  нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллага дэмжлэг үзүүлнэ. 35-аас дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
Зорилт 2 Зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт, үйлдвэрлэлийн 2-оос доошгүй төв байгуулж, хөдөлмөрийн чадвартай амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 16-35 насны залуучуудыг хамруулж мэргэжил олгон суралцагчдын тоог 50 хувиар нэмэгдүүлэх
Зорилт  3   Нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдалд судалгаа, дүгнэлт хийж мэдээллээр хангах, мэдээллийн нэгдсэн  тогтолцоог бий болгох
Зорилт 4  Оюутан суралцагсадын хичээлийн бус чөлөөт цагаараа  хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх,  цагийн ажлын тогтолцоог бий болгох, төлөвшүүлэх
        Зорилт 5  Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороог нийслэлийн ажил олгогчдын бүтэц зохион байгуулалт бүхий дэд хороо байхаар шинэчилж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороог шинээр байгуулах ажлыг зохион байгуулах
Зорилт6 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, өөрөө өөртөө ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нийслэлийн хөтөлбөр”-ийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2010 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж 100 хувийн саналтай дэмжлэг авсан.
           2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ийн тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэн батлуулснаар  6 зорилтын хүрээнд хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хэрэгжилт 2010 онд 6 зорилтын хүрээнд 29  ажлыг хийж гүйцэтгэлээ.
             Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ажилтан, менежер, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний бодлогыг тодорхойлогч нарт зориулагдсан “Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээл дэх хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээ” номыг хэвлүүлэн хүргэсэн.
Энэхүү ном нь хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагын гарал үүсэл, үүрэг хариуцлага, бусад байгууллагуудтай хамтран ажиллах байдал, тулгарч байсан бэрхшээлүүд, тэдгээрийн шийдлүүд, мэдээлэл технологийн дэвшилтэй уялдан ажил үйлчилгээнд гарч буй  өөрчлөлт, давуу болон сул талуудыг харьцуулан дүгнэснээрээ хөдөлмөр эрхлэлтийн төрийн байгууллагуудын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, тэдэнд цогц ойлголт өгөхөд чухал ач холбогдолтой юм.

Дүүргүүдийн хамтын ажиллагаа
Тайлант хугацаанд НХХЯ-тай зөвшилцөн дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийг Хөдөлмөр эрхлэлтийн алба, Халамжийн үйлчилгээний хэлтэс болгон үйл ажиллагааг явуулсан. Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга нарын төрийн албаны сонгон шалгаруулалтанд Хөдөлмөрийн газрын удирдлагууд оролцсон.
Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн албадын дарга  нартай уулзалтыг удаа дараа зохион байгуулж  мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажилласан. Дүүргүүдийн тухайн жилийн үйл ажиллагааны тайлан, мэдээ, биелэлт зэргийг цаг хугацаанд нь авч нэгтгэн холбогдох мэдээллээр ханган ажилласан.
Хөдөлмөрийн газрын мэргэжилтнүүдэд дүүрэг бүрийг хариуцуулан дээд газраас гарсан тогтоол шийдвэр, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаарх мэдээллээр тогтмол ханган ажиллалаа.
2010 оноос эхлэн дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албадын албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг, төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөний тайланг нэгтгэсэн.
Хөдөлмөр эрхлэлтийн алба бие даан үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан тухайн албаны бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэл зэрэгт тухайн бүр  саналаа  тусгасан.
Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хөдөлмөрийн яармаг”, өдөрлөг, “Хөдөлгөөнт бирж”-ийг дүүргүүдийн Хөдөлмөр эрхлэлтийн албадтай хамтран  тогтмол зохион явуулж хэвшлээ.

4.2.3  БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЧИГЛЭСЭН НИЙТИЙГ ХАМАРСАН АЖИЛ

Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг сайжруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Нийслэлийн Засаг дарга  2009-2012 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.
Тус санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь эмзэг бүлгийн орон гэргүй, орлого багатай иргэдийг нийтийг хамарсан ажилд хамруулж байна. Тайлант хугацаанд 75 ажлыг дүүрэг, хороод, ТҮК, ТББ, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулж 2665 буюу давхардсан тоогоор  25452  иргэнийг хамруулж 147 сая төгрөгийн ажлын хөлсийг олгосон. Нийтийг хамарсан ажлыг хийж гүйцэтгэсэн чиглэлүүд:
     Хотын ойр орчмын ой мод, зуслангийн газруудыг хамгаалах, хоггүй байлгах үүднээс байгаль хамгаалагчийн туслах ажилчдыг хавар, намрын хуурайшлын үед байнга ажиллуулснаар ой хээрийн түймэр хот орчимд бага гарч мөн хулгайн мод   тээвэрлэх нь багассан.
     Нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын гудамж, гуу жалгыг цэвэрлэх ажлуудыг удаа дараа хийснээр хур хогийг арилгалаа.
     “Шарилжгүй хот” аяныг дүүргүүдийн ТҮК-тай хамтран нийтийг эзэмшлийн  гудамж, талбайд ургасан шарилжийг устгах, цэвэрлэх ажлыг зохион байгуулсанаар иргэдийг харшлаас сэргийлж чадсан.
     Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах, хамгаалах ажлуудыг ногоон ажлын хүрээнд хийж гүйцэтгэлээ.
     Орлого багатай, ажилгүй, эмзэг бүлгийн иргэдээс бүрдсэн нийтийг хамарсан ажлын баг бүрдсэн.
       4.2.4 ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ЦАГИЙН АЖИЛ
 

        “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилт, төлөвлөгөөг хэлэлцэх хурал НХХЯ-ны Хурлын танхимд 3 дугаар сарын 2-нд зохион байгуулагдсан ба хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд оролцсон. Тус хөтөлбөрийг 2010 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 3 зорилт,  20 зүйлтэйгээр баталсан. Оюутны хөдөлмөр  эрхлэлтийг дэмжих төвийг СЭЗДС, ШУТИС, МУИС, ХУИС, ХААИС дээр байгуулж тус бүр 1 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүдийн цахим хуудасны мэдээллийн баазыг Хөдөлмөрийн газрын цахим хуудастай холбох ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр газрын дэргэдэх Оюутны хөдөлмөрийн биржийн мэдээлэл болон оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийн цахим хуудасны ачааллыг бууруулахаас гадна, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай солилцох боломж бүрдсэн.
   “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр”-ийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, их, дээд сургуулийн удирдлагууд болон оюутан суралцагчдад мэдээлж сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулж ажилласан.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг үзүүлэх чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд дээрх их дээд сургуулиудын Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийн ажилтнууд болох Ж. Байгалмаа, Н. Бадрах, Б. Батжаргал, н. Амараа, н. Баяржаргал нарыг ХХҮГ-тай хамтран зохион байгуулсан “Ажил мэргэжлийн зөвлөх бэлтгэх 14 цагийн сургалт”-нд 5 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд хамруулж, “Ажил мэргэжлийн зөвлөх”-ийн гэрчилгээг олгосон. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг оюутан залууст хүргэж, гарын авлага материалаар хангаж байна. ОУХБ-аас боловсруулагдаж  Филиппин улсад амжилттай хэрэгжсэн туршлагаас үүдэн “Minute guide for jobseeking youth” номыг “Ажил хайгч залууст зориулсан гарын авлага” нэртэйгээр орчуулан монгол ахуйд нийцүүлэн боловсруулж  хэвлүүлсэн. Ажил хайж буй, хөдөлмөр эрхлэх сонирхолтой оюутан залууст шаардлагатай бүхий л мэдээллийг багтаасан энэхүү гарын авлагыг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээтэй хослуулан хүргэж буй бөгөөд одоог хүртэлх хугацаанд 2292 оюутанд хүргээд байна.  
         МОХ-ноос эрхлэн гаргасан “Оюутан-2010” цуврал гарын авлагын сүүлийн дугаарын “Оюутны хөдөлмөр эрхлэлт” сэдэвт 4 дүгээр бүлгийг хариуцан бэлтгэсэн.
 Цагийн ажлыг сурталчлах ажлын хүрээнд, Улаанбаатар радиогоор 20 минутын “Цагийн ажил” нэртэй нэвтрүүлгийг бэлтгэж,  5 дугаар сарын 14 болон 6 дугаар сарын 14-ний өдрүүдэд хүргэсэн.
Цагийн ажлын байранд ажиллаж буй оюутнуудад зориулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулж, барилга үйлдвэрлэлийн салбар дахь мэргэжил шаардахгүй, туслах ажлын байранд ажиллаж буй 50 оюутныг хамруулсан.
Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дэргэдэх Оюутны хөдөлмөрийн биржид цагийн ажил хийх хүсэлтэй 22150 оюутныг бүртгэж аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 21044 ажлын байранд нийт 19876 оюутан залуусыг нийтийг хамарсан болон мэргэжлийн ба мэргэжлийн бус цагийн ажилд хамруулан зуучлалын үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс 7624 буюу 38.4 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах, мод тарих, зүлэгжүүлэх, арчлах зэрэг нийтийг хамарсан ажилд хамрагдсан бол үлдсэн 12252 оюутан буюу 61.6 хувь нь суралцаж буй мэргэжлийнхээ дагуу болон мэргэжлийн ур чадвар шаардахгүй цагийн ажлын байраар хангагдаж орлогоо нэмэгдүүлсэн байна.
Нийт 200 гаруй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд үүний дийлэнх хувийг үйлчилгээний салбар эзэлж байна. Оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд ажиллуулсан дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад нөхөн төлбөр хэлбэрээр дэмжлэгийг олгоод байна.
Эхний ээлжинд 150 оюутан тус картыг эзэмшиж байгаа бөгөөд шинээр 350 оюутанд олгоод байна.
“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр”-ийн хүрээнд оюутны цагийн ажлын хөлсийг оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журмын дагуу мөрдөн ажиллаж байна. Цагийн ажлын хөлсийг мэргэжлээс шалтгаалан 1000-2000 төгрөг байхаар тогтоосон. Энэ нь цаашлаад хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцон олгох үндэслэл болж өгсөн.
 “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай” хуулийг шинэчлэн найруулж 2010 оны 04 дүгээр сарын 16-нд баталж 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болсон. Тус хуульд хөдөлмөрийн хөлсийг цагаар тооцон салбар бүрийн онцлогт  нийцүүлэн ялгавартай байхаар оруулсан.

4.2.5  СУРГАЛТ
Нийслэлийн хөдөлмөрийн газраас ажил мэргэжилгүй, ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллагсдын чадавхийг дээшлүүлэх зорилгоор өөрийн сургалтын танхимд англи хэл, компьютерийн анхан шатны мэдлэг олгох сургалт, аж ахуй эрхлэх ур чадвар олгохсургалт, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны сургалт, хоршооны сургалт, оролцооны аргад тулгуурласан сургалт, бүлгээр ажиллах чадварын сургалт, эдийн засгийн анхан шатны мэдлэг олгох зэрэг сургалтуудыг ХЭДСангийн зардлаар зохион байгуулан ажиллалаа.
4.2.5.1  Гадаад хэл, компьютерийн сургалт
Гадаад хэлний сургалтыг 5 удаа, компьютерийн мэдлэг олгох сургалтыг 5 удаа зохион байгуулж нийт 135 иргэнийг хамруулан англи хэл болон компьютерийн мэдлэгийг нь дээшлүүлж,  амжилттай төгссөн 130 иргэнд сертификат гардуулсан.

4.2.5.2 Мэргэжил олгох сургалт
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.11 дэх “Хөдөлмөрийн чадвартай амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 16-35 насны 6500-аас доошгүй залуучуудыг сургалтанд хамруулж, мэргэжил эзэмшүүлэх” заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2010 онд 16-35 насны амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 1625 иргэнийг мэргэжил олгох сургалтанд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж мэргэжил олгох  давтан сургалтанд хамрагдах хүсэлтэй ажилгүй иргэдийн  бүртгэл дүүргүүдийн ХХҮХ-үүдэд явагдаж байна.
Мэргэжил олгох  давтан сургалтанд 5688 иргэн хамрагдсанаас 3375 буюу 59 хувь нь  хөдөлмөрийн чадвартай, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 16-35 насны залуучууд байна.
Нийслэлийн Хөдөлмөрийн газар болон Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /ГТХАН/-ийн Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөр хамтран  “Явган хүний зам тавигч, цэцэрлэгжүүлэгч бэлтгэх” сургалтыг зохион байгуулж эхэллээ. Ажил мэргэжилгүй залуучууд зам талбай тохижуулах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж хамгаалах чиглэлээр нийтийг хамарсан ажилд хамрагдаж орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшин  ур чадвартай болж цаашид ажлын байраар хангагдана. Сургалтын эхний ээлжинд 20 ажил мэргэжилгүй залуучууд хамрагдсан.
 
     4.2.5.3 Ур чадвар олгох сургалт
 4.2.5.3.1 Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь нийслэлийн иргэдийн аж ахуй эрхлэх ур чадварыг нь нэмэгдүүлж өөртөө болон бусдад ажлын байр бий болгож, амьжиргаагаа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХХҮГ-аас 2010 онд зарласан “Аж ахуй эрхлэх сургалтын төвийг сонгон шалгаруулах тендерт” оролцон дэргэдээ аж ахуй эрхлэх сургалтын төвийг байгуулан ажиллаж байна.
Тус төв нь ХЭДС-ийн зардлаар аж ахуй эрхлэх ур чадвар олгох чиглэлээр 9 төрлийн сургалтыг зохион байгуулж, ажил мэргэжилгүй, жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээг үзүүллээ. 2010 онд 40 гаруй удаагийн сургалт зохион байгуулах  төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нийт жижиг бизнес эрхэлдэг болон эрхлэхийг хүссэн 462 иргэнд ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын Бизнесээ эхэл хөтөлбөрийн сургалтыг зохион байгууллаа.

4.2.5.3.2 Ажил мэргэжлийн зөвлөхийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөллийг хамруулсан. Зөвлөхүүд бэлтгэгдсэнээр иргэдэд хүрэх зөвлөгөө үйлчилгээний чанар сайжирсан, нөгөө талаар, ажил хайгч иргэд, залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөөний эрэлт их байгаатай уялдан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, үйлчилгээний чадавхийг өргөн цар хүрээнд бэхжүүлэх, тус зөвлөгөөг хүргэх ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор ажил мэргэжлийн зөвлөх бэлтгэх 3 өдрийн 14 цагийн сургалтыг ХХҮГ-тай хамтран 9 удаа зохион байгуулж, төвийн болон хөдөө орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудын 98 ажилтныг хамруулж, 98 ажилтанд ажил мэргэжлийн зөвлөхийн гэрчилгээ олгосон.

           4.2.6 СУДАЛГАА
Хөдөлмөрийн газрын сургалт судалгааны албаны дэргэд хөдөлмөрийн зах зээлийн тандалтын болон статистик судалгаа тогтмол авч нэгтгэж байх судалгааны баг бүрдүүлэн байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.

4.2.6.1 ЕБС-ийн сурагчдын ажил мэргэжлээ сонгож буй байдлын
            судалгаа             
ЕБС-ийн ахлах болон төгсөх ангийн сурагчдын ажил мэргэжлийн сонголт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, ажил мэргэжлээ сонгохтой холбоотой тэдний эрэлт, хэрэгцээ, ажил мэргэжил, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг авч буй байдлыг тодорхойлох зорилгоор СХД-ийн ЕБ-ын 22 сургуулийн ахлах болон төгсөх ангийн 310 сурагчийг хамруулсан.                                                         
Судалгаанд хамрагдсан сурагчдын дийлэнх нь эмч, багш, инженер гэх мэт түгээмэл мэргэжлүүдийг сонгосон нь нарийн мэргэжлүүдийн талаарх мэдээлэл дутмаг хүрдэг болохыг харуулж байна. Түүнчлэн, хэдийгээр санал асуулгад оролцогсдын дийлэнх нь өөрийн хүсэл, сонирхол, ур чадварыг харгалзсаны үндсэн дээр дээрх мэргэжлүүдийг сонгосон гэж хариулсан боловч чухам ямар зан араншин, хувь хүний төлөвшил, ур чадвар тухайн мэргэжлийг эзэмшихэд зайлшгүй шаардлагатай талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна.
ЕБС-ийн сурагчдад ажил мэргэжил, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл зөвлөгөөг хүргэх хамгийн оновчтой суваг нь сургууль болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл  болох нь санал асуулгаас харагдаж байна. Түүнчлэн, дээрх сувгуудаар хүрч буй мэдээлэл зөвлөгөөний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай болох нь санал асуулгад оролцсон сурагчдын дийлэнх буюу 70 хувь нь мэдээлэл хангалттай хүрдэггүй гэж хариулснаас харагдаж байна.

Судалгааны үеэр, ажил мэргэжлийн сонголт болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг ахлах ангийнханд түлхүү хүргэх, түүнчлэн төгсөх ангийнханд нэг эсвэл хоёрдугаар улиралд нь багтаан хүргэх хэрэгцээтэй байгааг олон сурагч хэлж байлаа.
Мөн судалгаанд хамрагдсан сурагчдын багагүй буюу 12 хувь нь ажил мэргэжлийн сонголт, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг гэр бүлийн хүрээнээс авдаг гэсэн нь хөдөлмөр эрхлэлтийн төрийн байгууллага нь дүүргүүд дэх  хөдөлмөр эрхлэлтийн алба болон хороодын нийгмийн ажилтнуудаар дамжуулан мэдээлэл зөвлөгөөг хүргэх боломжтой болохыг харуулж байна.
          Эцэст нь, ЕБС-ийн сурагчдын ажил мэргэжлийн сонголт, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө авах эрэлт хэрэгцээ их бөгөөд энэхүү хэрэгцээг хангахад  сургуулиудын нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах, ажил мэргэжлийн зөвлөхийн түвшинд бэлтгэх зэрэг арга хэмжээг авах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

4.2.6.2 Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагын
            ажилтнуудын ажил мэргэжлийн зөвлөгөөг хүргэж буй болон ур
            чадвараа дээшлүүлсэн байдлын судалгаа

Нийслэлийн дүүргүүд, аймгуудын ХХҮХ-ийн ажлын байр, зуучлал хариуцсан ажилтнуудын ур чадвараа дээшлүүлсэн байдал, ажил мэргэжлийн чиг баримжаа
олгох зөвлөгөө, үйлчилгээний талаарх ойлголт, уг үйлчилгээг хүргэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид хэрхэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох зорилгоор нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн ХХҮХ-ийн ажлын байр, ажил зуучлал хариуцсан 23 мэргэжилтнийг хамруулсан.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн албадын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн ажилтнууд ажлын байрандаа мэргэших, туршлагажих хөшүүрэг шаардлагатай байгаа нь тэд ажлын байрандаа тогтвортой ажилладаггүй /багагүй буюу 48 хувь нь 3 хүрэхгүй жил ажиллаж байгаа/ -гээс харагдаж байна. Түүнчлэн, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөөг хүргэгч ажил мэргэжлийн зөвлөхөөр бэлтгэн мэргэшүүлэхэд суурь ур чадвар, нөөц боломж хангалттай байгаа нь тус ажлын байран дахь ажилтнуудын 18 хувь нь багш, 8,7 хувь нь нийгмийн ажилтан, 4,3 хувь нь социологич мэргэжилтэй байгаагаас харагдаж байна.
Аймаг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн албадын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн ажилтнуудад ажилгүй иргэдийг бүртгэх зуучлахын зэрэгцээ тэдэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөөг хүргэх шаардлага тулгардаг гэсэн хариултыг бүгд өгсөн нь энэхүү үйлчилгээг цогцоор хөгжүүлэх хэрэгцээ нэгэнт бий болсон, ажил хайгч иргэд, ялангуяа залуучуудад түлхүү эрэлттэй байгааг илтгэж байна.
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөөг хүргэх үйлчилгээг хөгжүүлэхдээ, мэдээлэл, гарын авлага материалыг сайжруулах гэсэн өрөөсгөл байдлаар хандах бус, цогц байдлаар хандах шаардлагатай болохыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө хангалтгүй, туршлагажиж мэргэших боломж хомс, түүнчлэн бие даан суралцах, ур чадвараа хөгжүүлэхэд ашиглах гарын авлага материал хангалтгүй байдаг гэсэн хариултыг судалгаанд хамрагдсан ажилтнуудын багагүй буюу 31 хувь нь өгснөөс харагдаж байна.

Түүнчлэн, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөөг хүргэх үйлчилгээг хөгжүүлэхэд дээрх бүх асуудлыг цогцоор авч үзэхээс гадна, орон тооны ажилтан буюу мэргэшсэн зөвлөхийг бэлтгэх, эсвэл хөдөлмөрийн асуудал эрхэлсэн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтонд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ, түүний үр дүнг тооцох шалгуурыг тодорхой тусгах шаардлагатай байна.

4.2.6.3 Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамрагдаж буй
            байдлыг тодорхойлох судалгаа

Иргэд, олон нийтийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээний талаарх ойлголт, хамрагдаж буй байдал, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх  талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйлчилгээг үнэлж буй байдлыг тодорхойлох зорилгоор өдөрлөгийн арга хэмжээнд оролцож буй 137 иргэнийг хамруулсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээнд залуучууд төдийгүй 35-аас дээш насны иргэд ч мөн идэвхтэй хамрагддаг нь тус судалгаанд хамрагдагсдын тал хувь буюу 47 хувь нь 18-25 насныхан, түүнчлэн 31 орчим хувь нь 35-аас дээш насны иргэд байгаагаас харагдаж байна.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 52 хувь нь дээд боловсролтой байгаа нь ажилгүйдэлд дээд боловсролтой иргэд түлхүү өртөж байгааг илтгэж байна. Түүнчлэн, нийт иргэдийн 45 хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээг үр дүнтэй гэж дүгнэсэн бол түүнээс их буюу 55 хувь нь сөрөг хариулт өгсөн нь тус үйлчилгээний үр дүн, хүртээмжийг сайжруулах шаардлага бий болсныг харуулж байна.
Сул чөлөөтэй ажлын байрны талаарх мэдээлэл авах, бүртгүүлэх, зуучлуулах, хөдөлмөрийн зах зээлийн бусад мэдээлэл зөвлөгөөг авах зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнүүдийн талаарх мэдээлэл иргэдэд ижил төвшинд хүрч буй нь ойролцоо хувийг эзлэх иргэд үйлчилгээ тус бүрт хариулснаас харагдаж байна.Судалгаанд хамрагдсан иргэдийн багагүй буюу 40 хувь нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамрагдаж байгаагүй гэсэн бол мөн л багагүй буюу 60 хувь нь аль нэгэн үйлчилгээнд хамрагдсан, үүний дотор, 35 хувийг эзлэх иргэд бүртгүүлсэн болон ажлын байранд зуучлуулсан нь сайшаалтай юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хэрэгжүүлэх ажлын саналд, ажлын

байрыг нэмэгдүүлж, ажлын байрны зуучлалыг бодитой болгохоос гадна, иргэд ур чадвараа дээшлүүлж, өөртөө болон бусдад ажлын байр бий болгоход чиглэсэн сургалтыг өргөн зохион байгуулах, залуучуудыг түлхүү хамруулах, мөн оюутан залуучуудын хичээлийн бус цагаар мэргэжлийн болон мэргэжлийн бус ажлын байранд ажиллаж туршлага, ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг дурдсан байна.

4.2.6.4 “АЖЛЫН  БАЙР- 2010” хаврын нэгдсэн хөдөлмөрийн үзэсгэлэн
             яармагийн үеэр иргэдээс авсан санал асуулга
        Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг авахтай холбогдсон эрэлт, хэрэгцээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх үнэлэлт дүгнэлтийг тодруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аливаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх мэдээллийг ажил хайгч иргэдэд хүргэх хамгийн боломжит, дөт сувгийг тодорхойлох зорилгоор үзэсгэлэн яармагт оролцсон 683 иргэнийг хамруулсан.

Залуучууд буюу 15-24 насны иргэд, оюутнууд санал асуулганд идэвхтэй оролцсон байна. Харин багагүй буюу 10 орчим хувийг эзлэх 63 иргэн насаа тодорхой хариулаагүй байна.

Санал асуулгаас харвал, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл болон ажил хайгч иргэдийн ур чадварыг хөгжүүлэх сургалтын эрэлт их байна. Түүнчлэн, ажил хайгч иргэд болон залуучууд нь ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийн талаарх ойлголттой төдийгүй, уг мэдээлэл зөвлөгөөг ганцаарчилсан хэлбэрээр авах сонирхолтой байна.
Санал асуулганд  оролцогсдын 50 орчим хувийг зэлэх иргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээг дунд болон хангалтгүй гэж дүгнэсэн ба хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийн хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байна.  

Санал асуулганд оролцсон иргэдийн багагүй буюу 44 хувийг эзлэх иргэд тус газрын үйл ажиллагаа иргэдэд хүрч  байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн нийт иргэдийн 48,6 хувь нь Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хөтөлбөр болон цагийн ажил эрхэлж орлогоо нэмэгдүүлэх боломжийн талаар мэдээлэлтэй байна.

4.2.6.5 Аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн судалгаа

Судалгаанд Нийслэлийн 3150 аж ахуйн нэгж байгууллагын 41673 ажлын байрыг хамруулан бүртгэл анкетын хуудас бөглүүлж буцааж цуглуулж авч ажилласан. Судалгааг явуулахад аж ахуйн нэгж байгууллага хүний нөөцийн нэгж, ажилтангүйгээс шууд өгч чадахгүй, татварын болон бусад хяналтын байгууллагад мэдээлэл нь очно гэж болгоомжлох зэрэг бэрхшээлүүд  гарч байсан.

4.3    ГАДААД ХАРИЛЦАА,  ХАМТЫН АЖИЛЛАГАА

4.3.1    Хүлээн авсан зочид
        4.3.1.1 БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн газрын МУ дахь суурин төлөөлөгч Юү Мён Сү 2010 оны 2 дугаар сар 3-ны өдөр Нийслэлийн Хөдөлмөрийн газарт зочилж, БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн нийгмийн хамгаалал, эх орондоо эргэн ирсний дараах хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих, мэргэжлийн боловсролыг баталгаажуулах, ур чадварыг нь мэргэжлийн багаар үнэлүүлэх, мэргэжлийн үнэмлэх олгох ажлыг хамтран зохион байгуулах, цаашид хэрхэн  хамтран ажиллах талаар ярилцан санал солилцлоо. Уулзалтанд НЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн Д. Ганцэцэг, ГХХАХ-ийн мэргэжилтэн Ж. Гантулга, Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Б. Батбаатар, орлогч дарга Б. Сүнгээ, ХЭА-ны дарга Д. Оюунгэрэл, мэргэжилтэн Д. Ган-Оюун, БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн газрын орчуулагч н. Оюунжаргал нар оролцов.
4.3.1.2 Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /ГТХАН/-ийн Хотын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Рут Эрлбек, менежер н. Цэрэндаш нар Нийслэлийн Хөдөлмөрийн газарт 2010 оны 3 дугаар сард зочилж,  “Явган хүний зам тавигч, цэцэрлэгжүүлэгч бэлтгэх” сургалтыг хамтран зохион байгуулах талаар ярилцсан.
Ажил мэргэжилгүй залуучууд зам талбай тохижуулах, нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж хамгаалах чиглэлээр нийтийг хамарсан ажилд хамрагдаж орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшин  ур чадвартай болж цаашид ажлын байраар хангагдана. Сургалтанд эхний ээлжинд 20 ажил мэргэжилгүй залуучууд хамрагдаад байна.
4.3.1.3 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Хотын төлөө цохилох зүрх” төслийн ажилтан, доктор Марио С. Виллаверде нь 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус газарт зочилж, дээрх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо. Уулзалтанд НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн зарлагын эдийн засагч Ж. Энхтөр, тус газрын орлогч дарга Б. Сүнгээ, ХЭА-ны дарга Д. Оюунгэрэл, мэргэжилтэн Д. Ган-Оюун нар байлцлаа.

4.3.2    Гадаадад томилолтоор ажилласан байдал
4.3.2.1  Швейцарийн Холбооны улсын Женев хотноо 6 дугаар сарын 2-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ээлжит 99 дэх чуулганд газрын дарга Б. Батбаатар нь Монгол улсын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан оролцлоо. Тус чуулганаар дэлхийн санхүүгийн болон хөдөлмөрийн зах зээлд гарч буй хямрал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн оновчтой шийдлүүд, хөгжиж буй улс орнуудад эмзэг бүлгийн болон бага орлоготой иргэдийг нийтийг хамарсан ажилд хамруулах байдлаар орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж буй оновчтой туршлагын талаар хэлэлцлээ.
Цаашид Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд туршин хэрэглэж болох тухайн салбарт ажилагсадын чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдсэн 40 гаруй ном зохиол бүтээлийг ОУХБ-ын зөвшөөрлөөр авч ирэн орчуулах ажил эхлээд байна.
 4.3.2.2 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Сөүл хотноо зохион байгуулагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээн дэх төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдэвт Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагуудын дэлхийн холбооны Ази Номхон далайн орнуудын ээлжит чуулга уулзалтанд мэргэжилтэн Д. Ган-Оюун оролцсон.
Ази Номхон далайн хөгжиж буй болон хөгжингүй улс орнуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэрхэн хэрэгжиж буй, ялангуяа, хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллага ур чадвар дээшлүүлэх сургалт болон ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээг хувийн мэргэшсэн байгууллагуудаар гэрээлэн амжилттай гүйцэтгүүлж байгаа, түүнчлэн хувийн хөдөлмөр зуучлалын байгууллагуудтай ажлын байр болон ажил хайгч иргэдийн мэдээллийг солилцон хамтран ажиллаж байгаа талаар туршлага судалсан нь тус арга хэмжээнд оролцсон төлөөлөгчдийн хувьд ололт байлаа.
Тус чуулганы үйл ажиллагаанд ажиглагчаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ахлах шинжээч Донна Кольц ажилласан. Монгол улсад албан томилолтоор ажилласан, ОУХБ-ын ахлах шинжээч Эллен Хансений ажлыг үргэлжлүүлж буй  ахлах  шинжээч  Донна  Кольцтой   биечлэн   ярилцаж холбоо тогтоосон нь Нийслэлийн хөдөлмөрийн газрын гадаад хамтын ажиллагаанд чухал явдал болсон ба ахлах шинжээч Донна Кольц нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээл, тус зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн Хөдөлмөрийн газрын үйл ажиллагааг  ихээхэн сонирхож буйгаа илэрхийлсэн ба тэрээр 2011 оны сүүлийн улиралд Монгол улсад ирж ажиллах төлөвлөгөөтэй юм.  

4.4 ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13 дугаар тоот  албан даалгаврын дагуу ажлын хариуцлагыг дээшлүүлж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хуулийн хүрээнд аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Нийслэлийн хөдөлмөрийн бирж “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг сар тутам  хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ажил мэргэжил, цаг үеийн онцлогтой уялдуулан зохион явуулахаар төлөвлөгөөндөө тусган ажилласан.

4.4.1    “Хүний үнэлэмж, хүний нөөцийн оновчтой бодлого, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх арга замууд” сэдэвт уулзалт зөвлөгөөн
“Хүний үнэлэмж, хүний нөөцийн оновчтой бодлого, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх арга замууд” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг  01 дүгээр сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд НЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ү. Ганболд, газрын дарга Б. Батбаатар, НХҮГ-ын дарга М. Уламбаяр, Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын Тамгын хэлтсийн дарга Э. Отгон, Нийслэлийн Авто замын газрын Захиргаа төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Ж. Даваасүрэн,  Нийслэлийн газрын албаны дэд дарга М. Буяндэлгэр, ХУД-ийн ХХҮХ-ийн дарга Б. Бадамсүрэн, Иргэдийн “Алъянс” төвийн захирал Ж. Занаа, доктор профессор н. Содномдорж нарын эрдэмтэд, Нийслэлийн Хөдөлмөрийн газрын орлогч дарга Б. Сүнгээ, ХЭА-ны дарга Д. Оюунгэрэл, мэргэжилтэн Д. Ган-Оюун нар оролцов.
4.4.2    “СУРГАЛТ-2010” үзэсгэлэн яармаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 190 дугаар тогтоолын дагуу төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх, тургэн шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор ажлаа танилцуулах сарын ээлжит өдөрлөг болох “СУРГАЛТ-2010” үзэсгэлэн яармагийг ХХҮГ, Гадаад хэлний сургалтын төвүүдийн холбоо, “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил” нэгдсэн холбоо, “Монголын Хүний Нөөцийн Менежментийн Холбоо”-той хамтран 3 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Шинжлэх Ухаан, Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан.
      Үзэсгэлэн яармагийн гол зорилго нь нийслэлийн иргэд, оюутан залуучуудад гадаад хэлний сургалтын төвүүдийн онцлог, давуу тал, үйл ажиллагаа, хаяг байршил, хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл зөвлөгөөг нэг цэгээс хүргэх явдал байсан. Үзэсгэлэнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар, ЖДҮХНХолбоо, Монголын ХНМХолбоод оролцож, ажил идэвхитэй хайж буй иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл зөвлөгөөг хүргэсэн ба 1000 гаруй ажлын байрны мэдээлэл, ур чадвар хөгжүүлэх сургалтын талаарх мэдээллийг хүргэсэн.
Гадаад хэлний сургалтын төвүүд нь англи, франц, япон, герман, солонгос болон бусад хэлний сургалтын төлбөр, түвшин, давуу талуудыг сурталчлан танилцуулга тараах материалуудыг хүргэж зөвлөгөө өгч ажилласан.
Энэхүү үзэсгэлэнгийн зар сурталчилгаа болон мэдээллийг МҮОНТ, ТВ5, ТВ8, “Эх орон” зэрэг телевиз, “Нийгмийн толь”, “Өдрийн сонин”, “Тэргүүн”, “Зар мэдээ”, “Шуурхай зар” зэрэг сонин, FM107.5 зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн ба  хоёр өдрийн турш зохион байгуулагдсан тус арга хэмжээнд  нийт 2000 гаруй үзэгч сонирхогч, оюутан залуучууд хамрагдсан.
Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь нийт 950 гаруй иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл хүргэж, 120 гаруй иргэнийг ажлын байранд бүртгэн 45 иргэнийг ажлын байранд зуучилсан ба “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн талаарх мэдээллийг хүргэж, 87 оюутныг цагийн ажилд бүртгэж, 48 иргэнийг англи хэл компьютерийн сургалтанд бүртгэсэн.

4.4.3    “ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБА-АЖЛЫН БАЙР” үзэсгэлэн яармаг

Нийслэлийн Засаг Дарын Тамгын газар, Цэргийн штаб, Хөдөлмөрийн газар хамтран “Гэрээт цэргийн алба-ажлын байр” үзэсгэлэн яармагийг 2010 оны 4 дүгээр сарын 09- ний өдөр Офицеруудын ордонд 13-17 цагийн хооронд зохион байгуулсан. Уг өдөрлөгөөр цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журмыг сурталчлах, гэрээт цэргийн алба хаах иргэдийн хүсэл сонирхолыг нэмэгдүүлэх, гэрээт цэргийн албыг сурталчлах, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын үүргийг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлийн дэмжих үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч, ажлын байранд зуучлах бүртгэх, сонгон шалгаруулалтанд оролцуулах сургалтанд хамруулах зэрэг үйлчилгээг үзүүлсэн.  
Тус арга хэмжээнд НЗДТГ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ц.Болдсайхан, Нийслэлийн Засаг Даргын орлогч Б.Баатарзориг, Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Б. Батбаатар нар оролцсон.
Өдөрлөгт Хөдөлмөрийн газар, дүүргүүдийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргүүдийн цэргийн штаб, зэрэг байгууллагууд оролцож иргэдэд  “гэрээт цэргийн алба”, түүнд элсэх журам, нөхцөл, хөдөлмөр, халамж мэргэжлийн  сургалтын талаар мэдээлэл өгсөн. Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Хөдөлмөрийн газар дүүргүүдийн ХХҮХ-үүд нийт 1400 гаруй ажлын байртай оролцож, 68 иргэнийг ажлын байранд бүртгэж 17 иргэнийг зуучилж 320 иргэнд мэдээлэл зөвлөгөөг өгсөн.
Өдөрлөгийн үйл ажиллагааг UBS, ТВ-9, NTV, зэрэг телевиз, Нийслэл таймс , UB таймс, зэрэг өдөр тутмын сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд хүргэсэн.

4.4.4    “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ЗӨВЛӨГӨӨ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АРГА ХЭМЖЭЭ
4.4.4.1    Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хэрэгжиж буй “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд дүүргүүдийн ХХҮХ-ийн мэргэжилтнүүд, оюутан залуучуудын байгууллагын ажилтнууд, хувийн хөдөлмөр зуучлалын албаны мэргэжилтнүүд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын ажилтнуудыг сургалтанд хамруулан ажил мэргэжлийн зөвлөхөөр бэлтгэсэн. Зөвлөхүүдийн зөвлөгөө өгч буй байдалтай танилцах, мэдээлэл арга зүйгээр хангах, шаардлагатай гарын авлага, тараах материалаар нэмж хангах ажлыг 02 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулсан.
4.4.4.2    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл, зөвлөгөөг хүргэх, тэдэнд ирээдүйн ажил мэргэжлийн талаархи төсөөлөл, сонголтыг бий болгох зорилгоор “ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөө хүргэх аян”-ыг тус дүүргийн 13 сургуулийн ийн  11 дүгээр  ангийн 241, 9-р ангийн 1783, нийт  2024 сурагчдыг хамруулан 4 дүгээр сарын 7-16-ны өдрүүдэд зохион байгуулсан. Нийслэлийн Хөдөлмөрийн газрын ажил мэргэжлийн зөвлөхүүд нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөөг ЕБС-иудын төгсөх ангийн сурагчдад 60 минутын хугацаанд асуулт, хариулт хэлбэрээр хүргэсэн. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөө нь дараах сэдвийг хамарсан. Үүнд:
•    Ажил мэргэжлээ сонгоход харгалзах зүйлс
•    Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал
•    Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй ажил мэргэжлүүдийн мэдээлэл
•    Ярилцлагад хэрхэн бэлдэх вэ?
4.4.4.3    “ЕБС-ийн ахлах болох төгсөх ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөөг хүргэх аян”-ы хүрээнд “Ажил мэргэжлийн зөвлөгөө-1000” арга хэмжээг  05 дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулж, СХД-ийн 22 ЕБС-ийн төгсөх ангийн 1000 сурагчдад бүлгийн хэлбэрээр мэдээлэл зөвлөгөөг хүргэсэн.

4.4.5    ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН II ОЛИМПИАД
Хүний нөөцийн менежментийн II олимпиадыг 4 дүгээр сарын 31-5 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулсан. Тус олимпиад нь чадварлаг хүний нөөцийн менежерүүдийг бэлтгэх, энэ чиглэлийн мэргэжлийг сурталчлах, түүний үнэ цэнийг төр, бизнесийн байгууллага, суралцагчид, олон нийтэд таниулах, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багш-оюутан-бизнесийн байгууллага хоорондын онол-дадлага-практикийн уялдааг хангаж, улмаар монголын хүний нөөцийн менежментийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой юм.
Тус одимпиадад оролцсон 100 гаруй оюутны дэлгэрэнгүй мэдээллийг Оюутны хөдөлмөрийн биржийн мэдээллийн санд байршуулж ажлын байраар ханган ажиллаж байна.

4.4.6    ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ
5 дугаар сарын 11-ний өдрийн 12.00-16.00 цагт  Сонгино Хайрхан дүүргийн 11 дүгээр хороонд  зохиогдсон үзэсэгэлэн яармагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүн ба хүртээмжтэй орчин” аяны  хүрээнд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийж мэдээлэл зөвлөгөө өгч, гарын авлага, танилцуулга, “Ажлын зууч” сонин, бусад тараах материалыг хүргэж  ажилласан.
Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Ундармаа, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  эрх зүйн асуудал хариуцсан тэргүүн Б.Батсайхан, Сонгино хайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн тэргүүн Ю.Удвал, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Баянхошуу салбар, “Гурван тэрх” өрхийн эмнэлэг, Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Ц.Мөнхсаруул нар оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй саад бэрхшээл, тэдгээрийг хэрхэн даван туулах  талаар зөвлөгөө өгч  ажилласан.  
Үзэсгэлэн яармагийн үеэр урлаг спортын  арга хэмжээ явагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн бүтээл болох  гар урлалын  бүтээлүүдээ иргэдэд дэлгэн танилцуулсан. Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Баянхошуу салбараас хөгжлийн бэрхшээлтэй  30 гаруй иргэдэд  гутал хувцас, түшлэгтэй таяг, нүдний шил өгч  халамжийн үйлчилгээг хүргэж ажилласан. Үзэсгэлэн яармагийн талаарх мэдээллийг  TV9, C1 телевиз зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн.

4.4.7    НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах журам”-ын дагуу Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11-17 цагт Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгт  НХХЯ, НДЕГ, ХХҮГ, ГАХИТ, МӨСҮГ, СЗҮТ, НХГ, Хөдөлмөрийн төв бирж, дүүргийн ХХҮХ-үүд хамтран оролцлоо.
Уг өдөрлөгөөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр явуулж буй төрийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын төлөв байдлын талаар иргэд олон нийтэд мэдээлэх, сурталчлах, нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомж, журам, тэдгээрийн хэрэгжилтийг танилцуулах, иргэдийн санал бодлыг сонсох, хөдөлмөр халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч, ажлын байранд бүртгэх зуучлах, сонгон шалгаруулалтанд оролцуулах, сургалтанд хамруулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэнд НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү, НХХЯ-ны СТГ-ын дарга Н. Аюуш, БХЗГ-ын дарга Т. Энхтуяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХХҮГ-ын дарга Д .Баярсайхан, ГАХИТ-ийн дарга Г. Билэгсайхан, НДЕГ-ын дарга Ч. Алтанхуяг, МӨСҮГ-ын дарга Д. Атармаа, НХГ-ын дарга Б.Батбаатар, СЗҮТ-ийн дарга Д.Бямбаа нар оролцлоо.
Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Хөдөлмөрийн газар, дүүргийн ХХҮХ-үүд нийт 2233 гаруй ажлын байртай оролцож, 438 иргэнийг ажлын байранд бүртгэж 268 иргэнийг зуучилж 1461 иргэнд мэдээлэл зөвлөгөөг өгснөөс гадна Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дэргэдэх Оюутны хөдөлмөрийн бирж 243 оюутныг бүртгэж, 150  оюутныг зуучилж 250 гаруй оюутан залууст хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан. Түүнчлэн МУИС, ХУИС, ШУТИС, ХААИС, СЭЗДС-ийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд 115 оюутан бүртгэж, 54  залуучуудыг зуучилж 1250 гаруй оюутан залууст  мэдээ мэдээлэл зөвлөгөө өгсөн.
Нийслэлийн хөдөлмөрийн газар нь Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр цагийн ажлын байранд 15 оюутныг ажиллуулсан. Оюутнууд нь, нээлттэй хаалганы өдөрлөгийн бэлтгэл ажил, үүнд, сурталчилгааны хулдаасыг өлгөх, үзэсгэлэнд оролцож буй байгууллагууд бүтээл, бүтээгдэхүүнээ байрлуулах, байр талбайг бэлдэх зэрэгт нь туслах, өдөрлөгийн үеэр оролцогч байгуулагуудын танилцуулга болон өдөрлөгийн явцад мэдээ авах, явцын талаарх мэдээллийг чанга яригчаар иргэдэд тогтмол хүргэх, өдөрлөг өндөрлөх үед байгууллагуудад туслах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ.
Өдөрлөгийн явцад их дээд сургуулиудын Оюутны хөдөлмөрийн биржээс Оюутны бүтээлийн биржийг ажиллуулсан ба Дүрслэх урлагийн их сургуулийн Зураачийн ангийн оюутнууд бүтээлээсээ сонирхууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг UBS, ТВ-9, C1, зэрэг телевиз, UB таймс, зэрэг өдөр тутмын сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд хүргэсэн.

4.4.8    “АЖЛЫН  БАЙР- 2010” ХАВРЫН НЭГДСЭН ХӨДӨЛМӨРИЙН  
ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудаас шинээр бий болгосон болон сул чөлөөтэй ажлын байрны орон тоо, ажлын байран дахь сургалтаар дамжуулан ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх, оюутан залуусыг цагийн ажлын байраар хангах энэ талаар төр засаг хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ажил олгогч ажил хайгчдад сурталчилах, инкубатор төв, төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл тусламжийн хүрээнд бий болж байгаа шинэ ажлын байрыг мэдээллэх, ажлын байрны шаардлага хангасан ажил хайгчийг сонгон авах, ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тэдгээрт ажлын байрны нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх, их дээд сургууль төгсөгч оюутнуудыг ажлын байраар хангах суралцаж буй мэргэжлийн дагуу ААНБ-уудад дадлагажих, бүтээн байгуулалтын болон сайн дурын үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг хөдөлмөрийн зах зээлийн төрөл бүрийн мэдээлэл зөвлөгөө, зуучлал, үйлчилгээг иргэд олон нийтэд үзүүлэх зорилгоор “АЖЛЫН  БАЙР- 2010” ХАВРЫН НЭГДСЭН ХӨДӨЛМӨРИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ”-ийг Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг ХХҮГ, МҮЭХ, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн Газар, МАОЭНХ зэрэг байгууллагууд хамтран 05 дугаар сарын 26-ны өдөр “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгууллаа.
Мөн яармагийн үеэр НХХ-ийн дэд сайд Д. Нямхүү, МҮЭХ-ны ерөнхийлөгч С. Ганбаатар нар нь тус газраас зохион байгуулж буй “Ажил мэргэжлийн зөвлөх бэлтгэх” сургалтыг амжилттай төгссөн 25  мэргэжлийн зөвлөхүүдэд сертификатыг гардуулсан.
Тус яармагт нийт 100 гаруй байгууллага нийт 7774 шинээр болон сул чөлөөтэй ажлын байрны захиалгатай оролцсон ба нийт 6765 иргэдийг бүртгэж, 1016 иргэдийг сул чөлөөтэй түр болон байнгын ажлын байранд зуучлан 16461 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэн ажилласан.

4.4.9    “БИЗНЕС ИНКУБАТОР ХӨГЖИЛД” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ

         Нийслэлийн Засаг даргын ивээл дор өндөр хөгжилтэй орнуудын Бизнес инкубатор төвүүдтэй хамтарч “Бизнес инкубатор хөгжилд” сэдэвт олон улсын анхдугаар чуулга уулзалтыг 2010 оны 6 дугаар сарын 01-04-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.
         Чуулга уулзалтын зорилго нь шинэ санаа, инновацид түшиглэсэн бизнес эрхлэгч нарыг хөхиүлэн дэмжих, тэдэнд хүргэх бизнес инкубаторын үйлчилгээ, үйл ажиллагааг чадваржуулах явдал байсан.
         Чуулга уулзалтанд ХХҮГ болон НХГ зэрэг Засгийн газар болон нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Мерси Корпс, ГТХАН зэрэг олон улсын байгууллагууд, МХАҮТ, Оюу толгой төсөл зэрэг бизнесийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиуд, олон улсын илтгэгч төлөөлөгч нар, МБИҮНХ-ны гишүүд, орон нутгийн 500 төлөөлөгчид, бойжигчид   оролцсон.
         Чуулганы үеэр Д. Зоригт “Монгол дахь инкубаторын хөгжил, үйлчилгээ”, Ази Номхон Далайн орнуудын Инкубаторын Холбооны бүсийн зөвлөх Аманда Кенион “Тогтвортой хөгжил ба бизнес инкубатор:Бидний боломж, бэрхшээл, сургамж”, УИХ-ын гишүүн Н. Батбаяр “Шинэ хөдөө”, М-Сам Олон улсын Санхүү Инновацийн байгууллагын тэргүүн доктор Дэвид Мартин “Баялаг ба нөөцөд тулгуурласан эдийн засгийн хөгжлийн чиг хандлага”, Мерси Корп ОУБ-ын суурин төлөөлөгч Доминик Грахам “Үндэсний бизнесийг дэмжих үйлчилгээ”, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга н. Бямбасайхан “Жижиг бичил бизнесийн хөгжилд  хамтдаа” сэдвүүдээр илтгэл тавьсан.
          Чуулганы үеэр МБИҮНХ нь НЗДТГ болон Хас банктай, ХХҮГ болон ХААН банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
         Түүнчлэн НЗДТГ-аас 2010 онд олгож буй жижиг зээлийн гэрчилгээг 10 иргэнд гардуулж, БИТ-өөс гараагаа эхэлж, амжилттай бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд МБИҮНХ-ны “Алтан өндөг” шагналыг гардууллаа.

4.4.10     “УЛААНБААТАР-2010 ХӨДӨЛМӨРИЙН БАГА ЧУУЛГАН”
ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны хооронд байгуулсан 2010-2012 оны хамтын хэлэлцээр, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 647 дугаар захирамж,  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нийслэлийн хөтөлбөр” болон 2010 оны 10-р сарын 14 өдөр зохион байгуулагдах Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулганыг зохион байгуулах ажлын угтал болгох зорилгоор Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар төр нийгмийн түншлэгч талууд хамтран хэлэлцэх, шийдвэр гаргах зорилгоор “Улаанбаатар 2010 хөдөлмөрийн бага чуулган”-ыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 647 дугаар захирамжийн дагуу чуулган зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг төр нийгмийн түншлэгч талуудын оролцоотойгоор  баталсаны дагуу НЗДТГ, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо хамтран 2010 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан.
       
 “Улаанбаатар 2010 хөдөлмөрийн бага чуулган”-ны зорилго нь гурван талын оролцоотойгоор нийгмийн түншлэлийн хүрээнд өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаад байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудал, иргэдийн ажилгүйдэл түүнээс үүдэлтэй орлогын хомсдол, ядуурлын асуудлыг хөндөн хэлэлцэх, гарах арга замыг эрэлхийлэн хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичгийг чуулганаас гаргаж бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх бөгөөд үүний үр дүнд нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд  оршиж байсан.
“Улаанбаатар 2010 хөдөлмөрийн бага чуулган”-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Х.Амгаланбаатар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар нээж  үг хэлж оролцлоо.
Мөн түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн төрийн байгууллагууд болох НХХЯ, ХХҮГ, дүүргүүдийн Хөдөлмөр эрхлэлтийн алба, МАОЭНХ, МҮЭХ, хувийн хөдөлмөр зуучлалын алба болон томоохон ажил олгогч эздийн төлөөлөл бүхий 90 төлөөлөгч оролцож нийслэл дэх хөдөлмөр эрхлэлтийн бодлого, чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, цаашдын хандлага болон тулгамдаад байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ. Хуралдааныг НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр удирдан явууллаа.
Мөн чуулганаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөдөлмөрийн зах зээл дээр хөгжүүлэх цаашлаад хөдөлмөр эрхлэлтийн талаарх үр дүнтэй бодлого боловсруулах, хөдөлмөр эрхлэлтэнд түншлэгч талуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, шилжин суурьшигчдийг ажил эрхлэх боломжоор илүү хангах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төр нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллахад  чиглэгдсэн арга замуудаа тодорхойлсон.
 Хөдөлмөрийн бага чуулганы нэг онцлог тал нь мэргэжлийн ном, гарын авлага материалаар салбарын ажилтнуудыг хангах, салбарын эрдэмтэн судлаачидтай санал солилцож улмаар үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн цаашид хамтран ажиллах зорилго чиглэлээ тодорхойлсон явдал байлаа.
Чуулганд хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр дагнан судалгаа шинжилгээний ажлын хийж буй Н.Содномдорж ScD, Б.Болдбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал, Г.Болдбаатар ХИС-ийн багш, доктор, Л.Лханям Хөдөлмөр судлалын хүрээлэнгийн доктор, Ж.Батчулуун Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал зэрэг эрдэмтэн судлаачид  оролцож санал бодлоо солилцлоо.
Чуулганаар “Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудал” сэдвээр НХХЯ-ны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Энхтуяа, Нийслэлийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, хандлага, цаашдын зорилт “ сэдвээр  Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Б.Батбаатар, “Ажил олгогч эздэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, нийслэл дэх ажил олгогчдын давуу тал, ажил олгогчдыг дэмжих бодлого чиглэлийн талаарх МАОЭНХ-ны байр суурь”сэдвээр МАОЭНХ-ны Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн албаны дарга Ц.Эрдэнэбаатар,“Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, ажлын байран дахь эрх тэгш байдал хангагдаж буй  өнөөгийн төлөв” сэдвээр Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-үүдийн холбооны дарга Х.Амгаланбаатар,  “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, төлөв, цаашдын хандлага” сэдвээр “Хөдөлмөр, нийгмийн хамгаалын мэргэжлийн зөвлөл” ТББ-ын тэргүүн, доктор Ши. Батбаяр нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Үүнээс гадна “Улаанбаатар хотын иргэдийн хөдөлмөр эрхлэлт” видео мэдээлэл хүргэснээс гадна Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын зөвшөөрлөөр Нийслэлийн Хөдөлмөрийн газраас эрхлэн гаргасан “Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээл дэх хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээ” ном, бусад гарын авлага, материалыг танилцуулж номыг чуулганд оролцсон төлөөлөгчдөд гардуулан өгсөн нь шинэлэг зүйл болж чадсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран чуулганы талаарх мэдээллийг телевиз, радио, өдөр тутмын сонин хэвлэлээр дэлгэрэнгүй хийлээ. 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол ньюс төвд хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж 3 талын төлөөлөл оролцож олон нийтэд чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийж сонирхсон  асуултанд  хариулт өглөө.
Цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд жил бүр уламжлал болгон Хөдөлмөрийн чуулганыг зохион байгуулж байхаар тогтлоо.
“Улаанбаатар-2010 хөдөлмөрийн бага чуулган”-д оролцогсодоос дараах зөвлөмжийг гарган хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулганд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.  

“УЛААНБААТАР-2010 ХӨДӨЛМӨРИЙН БАГА ЧУУЛГАН” –ААС
ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

             Улаанбаатар хот                                                                                  2010.09.23   
                                                                                                                                      
 “Улаанбаатар-2010 хөдөлмөрийн бага чуулган”-ыг нийгмийн түншлэлийн гурван талын оролцоотойгоор 2010 оны 09 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Хөдөлмөрийн  зах зээлийн төлөв байдал”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа”, “Хөдөлмөр эрхлэлтийг нийгмийн түншлэлийн харилцаагаар дэмжихэд ажил олгогч болон ажилтны үүрэг оролцоо” зэрэг сэдвээр  хөдөлмөрийн харилцаанд оролцогч  талуудын өмнө тулгарч байгаа бэрхшээл тэдгээрийг зохицуулах арга замын талаар хэлэлцэж цаашид хийх ажлын чиглэлээр дараах зөвлөмжийг  гаргав.
Нэгдүгээрт. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулганд дараах саналыг оруулж байна.
Нэг. Эдийн засгийн тэргүүлэх чиглэл болон хөдөлмөрийн зах зээлийн хэтийн эрэлт хэрэгцээтэй уялдсан үндэсний мэргэжилтэн бэлтгэх урт хугацааны прогноз гаргах, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих
Хоёр. Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийх ажлыг зохион байгуулах эрдэмтэн судлаачдын зөвлөл бүхий судалгааны төвийг байгуулах
Гурав. Аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байрны болон ажиллах хүчний талаарх мэдээллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн заалтын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудаар дамжуулах  механизм, хөшүүргийг  бий болгоход төрөөс дэмжих
Дөрөв. Мэргэжлийн түр сургалтын байгууллагуудад тавих  хяналтыг сайжруулж, эрэлттэй мэргэжлээр чанартай сургах, ажлын байраар хангахад, тухайн орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас хянах системийг  бий болгох
Тав. Салбарын ажиллагсадын ур чадвар, чадавхийг  сайжруулах, гадаад, дотоодод сургалтанд тогтмол хамруулж мэргэшүүлэх,  мэргэжлийн ном товхимол, гарын авлага, материалыг холбогдох байгууллагууд нь тогтмол  бэлтгэж  хангах
Зургаа. Холбогдох хуулиудад иргэдийг ажлын байранд ороход шаардаж буй барьцаа хөрөнгө, боломжит дэмжлэгийн  нарийвчлан судалж холбогдох хууль, журамд оруулах
Хоёрдугаарт. Нийслэл, орон нутгийн түвшинд зохион байгуулах ажлын талаар оруулж буй санал
Нэг. Нийслэлийн төр захиргааны байгууллагууд өөрсдийн материаллаг баазыг түшиглэн туршлагатай ажилтнуудыг дагалдуулан цалинтай сургаж цааш мэргэшсэн ажиллах хүчин бэлтгэн мэргэжлийн үнэмлэх олгох замаар ажлын байраар хангах
Хоёр. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулахад түншлэгч талуудын оролцоотойгоор тавих хяналтыг  эрчимжүүлэх
Гурав. Ажилгүй буюу эмзэг бүлгийн нийгмээс гадуурхагдсан иргэдийг дэмжин ажиллах төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлэх  
Дөрөв.Түншлэгч талууд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж үр дүнг тооцох

4.4.11     “ОЮУТАН БА ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Боловсрол  Соёл, Шинжлэх Ухааны Яам, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран “Оюутан ба хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн шинэ хандлага” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг 10 дугаар сарын 07-ны өдөр “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн шинэ чиг хандлага, хэрэгцээнд нийцүүлэн их дээд сургуулийн оюутнуудыг хөдөлмөрт бэлтгэх, төгсөлтийн дараа богино хугацаанд ажлын байраар хангагдахад чиглэсэн бодлогыг тодорхойлох явдал байлаа.
Зөвлөлдөх уулзалтын үеэр НХХЯ-ны БХЗГ-ны дарга Т.Энхтуяа “Оюутан ба хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн шинэ хандлага” сэдэвт илтгэл, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Оюутныг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэхэд ажил олгогч эздийн үүрэг, оролцоо” сэдэвт илтгэл, Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын дарга Б.Батбаатар “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, цаашдын хандалага” сэдэвт илтгэл, ШУТИС-ийн Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвийн эрхлэгч Л.Баяр-Эрдэнэ “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн, анхаарах асуудал” сэдэвт илтгэл, Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгч Д.Батбаяр “2010-2012 онд Оюутны хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр авах бодлогын хүрээнд” сэдэвт илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.
Зөвлөлдөх уулзалтын үеэр ОХЭДТ, оюутан суралцагсад болон аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл санал бодлоо солилцож цаашид тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Зөвлөлдөх уулзалтанд оролцогсодоос гарсан саналууд:
-    Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг өргөжүүлж хамрах хүрээг нэмэгдүүлэх;
-    ЕБС-ийн сурагчдад Хөдөлмөрийн харилцааны талаар хичээл орох;
-    Оюутнуудыг  дадлага хийх хугацаанд цалин өгөх ;
-    МСҮТ-үүдэд ОХЭДТ-ийг байгуулах;
-    Оюутны цагийн ажлын талаар хууль эрх зүйн орчинг бий болгох;
-    Оюутнуудын хариуцлагын тогтолцоог бий болгоход анхаарах;
-    Цагийн ажлын талаар ажил олгогч эздэд зориулсан гарын авлага бэлтгэх;
-    ОХЭДТ-ийн дэргэд Бизнес инкубатор төв байгуулах;
-    Мэргэжлийн сертификат олгох асуудлыг шийдвэрлэх;
-    Дадлагын ажлын төлбөрийг тухайн сургуульдаа биш дадлага хийх албан газартаа төлөх зэрэг саналуудыг тавилаа.
Зөвлөлдөх уулзалтын талаарх мэдээллийг  MN 25, ТВ-9, SBN, Боловсрол телевиз, Улаанбаатар радио, Монголын радио, Өнөөдрийн Монгол сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн.

4.4.12     НИЙСЛЭЛИЙН ОЙГ УГТСАН “1000 ОЮУТНЫ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”

Нийслэлийн ойг угтсан төлөвлөгөөт ажлын хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн дэргэдэх Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих төвтэй хамтран “Экологийн боловсрол - Цэвэр орчин” сэдэвт арга хэмжээг 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн Зайсангийн эцсийн буудлаас Хан-Уул дүүргийн 220-ийн автобусны буудал хүртэл, Маршалын гүүрнээс нисэхийн цагаан хаалга хүртэлх нийт 38 км урт зам, талбай, үерийн далан, шуудуу, нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Тус цэвэрлэгээний ажилд НХГ-ын хамт олон, ХААИС-ийн 4 доктор, 38 магистр зөвлөх багш сайн дураараа оролцож, 1388 оюутан 5 хэсэгт хуваагдан цэвэрлэгээ хийж гүйцэтгэсэн.
     Нэгдүгээр хэсэг: Нисэхийн цагаан хаалганаас яармагийн гүүр хүртэл зам дагуу цэвэрлэгээ
     Хоёрдугаар хэсэг: Яармагийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл Туул голын ай сав газрын  цэвэрлэгээ
     Гуравдугаар хэсэг: Зайсангийн автобусны эцсийн буудлаас зайсан толгой орчимын цэвэрлэгээ
     Дөрөвдүгээр хэсэг: 11-р хорооны эргэн тойрон, ХААИС-ийн ойролцоох нийтийн эзэмшил гудамж талбайн цэвэрлэгээ
     Тавдугаар хэсэг: ХААИС-ийн ЭЗБС-иас 120 мянгат, Оргил рашаан сувилал, хаяг тогтоох газар орчмын нийтийн эзэмшил гудамж, талбайг цэвэрлэгээг тус тус хийж гүйцэтгэсэн байна.
Тус арга хэмжээнд оролцсон оюутан бүрт ажлын багж, бээлий, маск, шуудай зэргийг хувиарлан өгч цэвэрлэгээнд оролцуулсан ба 1 дүгээр хэсэг буюу нисэхийн цагаан хаалга хүртэл цэвэрлэгээ хийлгэсэн оюутан залуусыг нийтийн тээврийн 2 автобус гарган тээвэрлэсэн.
Цэвэрлэгээний үеэр нийт 2198 шуудай буюу 110 м3 хог цуглуулсан бөгөөд уг хогийг 3 чиглэлд тус бүр 9 ресс ачааны машинаар тээвэрлэж хогийн цэг рүү зайлуулсан. Мөн ХААИС-ын оюутны байрны ойр орчмын зам чулуу шороог тэгшлэн тохижуулав.  Хаалтын үйл ажиллагааг ХААИС-ийн өмнөх талбайд хийж ирц, идэвхи санаачлага болон цуглуулсан хогны хэмжээгээр нь шалгаруулж тэргүүлсэн багуудыг өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнасан.
4.4.13     “ХӨДӨЛМӨР-ХӨГЖЛИЙН ҮНДЭС” ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” хөдөлмөрийн яармаг 10 дугаар сарын 08-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа.
 Хөдөлмөрийн яармагийн зорилго нь хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байгаа мэргэжил ур чадвар, ажил мэргэжлийн талаар иргэдэд мэдээлэх, ажил мэргэжлийн бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн тест авах, ажил мэргэжлийн шаардлага, тодорхойлолтуудыг мэргэжлүүдээр гаргаж танилцуулах зэрэг үйлчилгээнүүдийг иргэдэд танилцуулж ажил идэвхтэй хайгч иргэдийг ажил олгогчдод зуучлах явдал байлаа.
Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь тус яармагт сул чөлөөтэй 2290 ажлын байрны захиалгатай оролцсон ба ажилгүй 85 иргэнийг бүртгэж, 62 иргэнийг байнгын ажлын байранд зуучилж, 145 иргэнд мэдээ мэдээлэл өгч, англи хэл, компьютерийн анхан шатны мэдлэг, аж ахуй эрхлэх ур чадвар хөгжүүлэх “Чадавхи” багц сургалтанд 27 иргэнийг бүртгэж ажиллалаа.
Түүнчлэн “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр”-ийн хүрээнд байгуулагдсан Оюутны хөдөлмөрийн бирж, МУИС ХААИС, СЭЗДС, ШУТИС, ХИС-иудын дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд, “Технож”, “Лемур”, Баянзүрх дүүрэг, Сонгино Хайрхан дүүргийн Бизнес хөгжлийг дэмжих төв зэрэг  бизнес инкубатор төвүүд, Жижиг Дунд Үйлдвэрлэлийн Хөгжил нэгдсэн холбоо, “Уран зангилаа”, “Мобисервис”, “Мод барилгын мэргэжлийн чадавхийн төв” зэрэг 10 сургалтын байгууллагыг урьж оролцууллаа.
Ажил хайж буй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө болон сэтгэлзүйн зөвлөгөөг ганцаарчлан хүргэсэн нь онцлог арга хэмжээ болсон. Нийт 35 иргэнд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө, 47 иргэнд ажил мэргэжлийн ганцаарчилсан зөвлөгөөг хүргэлээ. Сэтгэл зүйн мэргэжлийн анги бүхий их дээд сургуулиудаас цаашид хамтран ажиллах саналыг хүлээж аваад байна.
Яармагийн үеэр бүлгийн ярилцлага зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсон.  ХҮДС-ийн багш, доктор, дэд профессор Ц. Цэцэгмаа томоохон ажил олгогч байгууллагуудын хүний нөөцийн менежерүүд болон их дээд сургуулиудын хүний нөөцийн менежментийн чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн оюутнуудад зориулан “Хүний нөөцийн оновчтой менежмент” сэдвээр ярилцлага хийж, ажил хайгч иргэдээс авах сэтгэл зүйн тестийн талаар мэдээлэл хүргэсэн. Түүнчлэн Нийслэлийн Хөдөлмөрийн газрын зөвлөхүүд нь ажил идэвхтэй хайж буй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөөг бүлгээр хүргэлээ. Мөн бизнес эрхлэх сонирхолтой иргэд, залуучуудад зориулан “ОБ Капитал” группийн захирал Ж. Отгонбаяр “Бизнесийг амжилттай хөтлөх нь” сэдвээр ярилцлага хийлээ.
Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр”-ийг 2009 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд тус газрын дэргэдэх Оюутны хөдөлмөрийн бирж нь 20 оюутныг яармагийн бэлтгэл ажил болон яармагийн үеэр мэдээ авах, судалгаа хийх цагийн ажилд хамрууллаа.
“Хөдөлмөр-Хөгжлийн үндэс” Хөдөлмөрийн яармагийн үеэр Нийслэлийн Хөдөлмөрийн газрын зохион байгуулж буй арга хэмжээ, үйлчилгээтэй НХХ-ийн дэд сайд Д. Нямхүү тэргүүтэй албаны хүмүүс танилцсан
Яармагийн талаарх мэдээ мэдээллийг МN, TV9, TV8, SBN, 25 дугаар суваг телевиз болон өдөр тутмын сонин бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж ажиллалаа.
4.4.14     ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, ажлын байрны захиалга танилцуулах, ажлын байранд бүртгэх, зуучлах, мэргэжлийн сургалтанд бүртгэх, хамруулах, нийтийг хамарсан ажилд хамруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөрийг сурталчилж цагийн ажлын байранд бүртгэх, зуучлах зэрэг үйлчилгээг үзүүлэх дүүрэгчилсэн аяныг амжилттай зохион байгуулсан. Үүнд:
Нэг. Сонгино Хайрхан дүүрэг
09 дүгээр сарын 28, 30–ны өдөр 4, 5, 7-11, 23-25, 18, 19 дүгээр хороодод  ажиллаж Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн алба нийт 2300 ажлын байр танилцуулж, компьютер, англи хэл, мэргэжлийн сургалтын талаар мэдээлэл зөвлөгөөг иргэдэд хүргэсэн. Нийт 600 гаруй танилцуулга, тараах материал тарааж 331 иргэнийг ажлын байранд бүртгэж, 292 иргэнийг ажилд зуучилж, 80 иргэнийг чадавхи багц сургалтанд бүртгэж  860 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл өгсөн.

Хоёр. Баянзүрх дүүрэг
     09 дүгээр сарын 17–ны өдөр 9, 12 дугаар хороодод ажиллаж 2000 гаруй ажлын байрыг танилцуулж, комьпютер, англи хэл, мэргэжлийн сургалтын талаар мэдээлэл зөвлөгөөг иргэдэд хүргэж 120 гаруй танилцуулга, брошур тараах материал тарааж ажилласан. 94 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч, ажил хайж буй 22 иргэнийг бүртгэж 10 иргэнийг ажилд зуучилж, 13  иргэнийг англи хэл, компьютерийн сургалтанд бүртгэж, 7 иргэнийг аж ахуй эрхлэх сургалтанд тус бүртгэсэн.

Гурав. Баянгол дүүрэг
10 дугаар сарын 6, 12-ны өдрүүдэд 9-11, 20 дугаар хороодод ажиллаж 600 гаруй иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч, ажил хайж буй 250 иргэнийг бүртгэж, 85 иргэнийг ажилд зуучилж, 25 иргэнийг англи хэл, компьютерийн сургалтанд бүртгэж, 45 иргэнийг аж ахуй эрхлэх сургалтанд тус бүртгэсэн.
    Нийслэлийн Хөдөлмөрийн газраас 5 дүүргийн 25 хороодын алслагдсан хороодоор хөдөлгөөнт бирж ажиллууллаа. Нийт 748 иргэнийг бүртгэснээс 470 иргэнийг зуучилж, 170 иргэнийг чадавхи багц сургалтанд бүртгэж, 1804 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл өгсөн.

4.5    ОРОЛЦСОН АРГА ХЭМЖЭЭ

4.5.1 НИЙСЛЭЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ХҮҮХДИЙН ХАЛАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

НЗДТГ-ын НХХ болон холбогдох бусад байгууллагаас 02 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулсан “Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн халамжийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт” болон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах хөтөлбөрийг Налайх дүүрэгт амжилттай хэрэгжүүлж буй туршлага судлах аялалд мэргэжилтэн Ц.Бямбасүрэн оролцож, хүүхдийн халамжийн байгууллагуудыг нэгдсэн бодлогоор хангах, тулгамдсан асуудлууд, тэдгээрийн шийдлийг хэрхэн тодорхойлох талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

4.5.2 “ТАНД БОЛОМЖ БАЙНА” ЛЕКЦ, БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН  
           ЯАРМАГ
    МАОЭНХ, МҮЭХ, Тэрбишдагва сангийн хамтран 02 дугаар сарын 09-ний 12:00-16:00 цагт Драгон төвд зохион байгуулсан “ТАНД БОЛОМЖ БАЙНА” лекц, боловсролын үзэсгэлэн яармагт Нийслэлийн Хөдөлмөрийн газрын мэргэжилтэн Д.Баясгалан, Н.Амарбаясгалан, Д.Ган-Оюун, төслийн дотоодын зөвлөх Т. Эрдэнэбилэг нар оролцсон. Үзэсгэлэн яармагт, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, СХД-ийн ХХҮХ, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих “Сонгинохайрхан” төв зэрэг төрийн байгууллагууд, “Гүн шим”, “Лемур”, “Абука” зэрэг сургалтын байгууллагууд, “Хөгжлийн шийдэл” ТББ, “Мон дулаан трейд” ХХК, Монголын бизнес инкубаторуудын холбоо, “Технож” БИТ, Хас банк зэрэг байгууллагууд оролцож, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ иргэдэд танилцуулсан.
МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Бизнесийн харилцаан дахь иргэдийн оролцоо”, МҮЭХ-ны ерөнхийлөгч С. Ганбаатар “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт”, “Иргэдийн оролцоо ба төрийн бодлого”, “Бизнес талант” Инкубатор төвийн захирал Ц.Энхтуяа “Инкубатор ба бизнесийн хөгжил” зэрэг сэдвээр лекц хийсний дараа үзэсгэлэн яармагийн үйл ажиллагаа эхэлсэн.
Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь 700 гаруй ажлын байрны захиалгыг иргэдэд танилцуулж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, байгууллагын танилцуулга материалыг 600 орчим иргэдэд хүргэж, ажил хайж буй 37 иргэнийг товч бүртгэлийн анкетаар бүртгэсэн. Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хэрэгжиж буй “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн талаарх мэдээлэл, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй 20 ажил мэргэжлийн мэдээллийг мөн 600 орчим иргэнд хүргэж, “Ажил хайж буй залууст зориулсан гарын авлага”-ыг 100 залуучуудад тарааж ажилласан.

4.5.3 “НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН
          МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ
          ХАНДЛАГА” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ

Азийн хөгжлийн банкны Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3, Нийслэлийн Боловсролын газар, БГД-ийн ЗДТГ-НХХ, ХХҮХ, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль хамтран “Нийслэлий ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн сургалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурлыг 4 дүгээр сарын 24-ний өдөр “Ган зам” 20-р сургуулийн Соёл урлагийн зааланд зохион байгуулсан. Газрын дарга Б. Батбаатар нь “Залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл зөвлөгөөг хүргэж буй байдал” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцсон.
Энэхүү онол практикийн бага хурлын зорилго нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад олгож буй мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хэрэгжилтийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж, мэргэжлийн боловсрол, сургалт эрхэлж байгаа сургуулийн удирдах ажилтан, багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх, туршлага солилцож, нэгдсэн санал дүгнэлтэнд хүрэх явдал байсан.
Доктор профессор Ц. Цэвээн “Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын онол арга зүйн асуудал”, дэд профессор Д. Хөхөө “ЕБС-ийн ахлах ангийн мэргэжлийн сургалтын уламжлал, сургамж”, докторант П. Түмэнхишиг “Технологийн боловсрол, мэргэжлийн боловсролын залгамж холбоо”, Мэргэжлийн сургалтын үндэсний хөтөлбөр боловсруулах багийн ахлагч н. Буяндэлгэр “ЕБС-д мэргэжлийн баримжаа олгох сургалтын олон улсын чиг хандлага, 12 жилийн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд эзлэх байр суурь”, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжлийн боловсрол, техник технологийн мэргэжилтэн Г. Амарсанаа “Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын тоног төхөөрөмжийн ашиглалтанд хийсэн мониторинг”, “Ган зам” 20-р сургуулийн захирал Н. Батбаяр “ЕБС-д мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын өнөөгийн байдал” зэрэг илтгэлүүд хийгдсэн.

4.5.4  “JOB FAIR - МУИС” ӨДӨРЛӨГ
МУИС-ийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудад тус сургуулийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “JOB FAIR - МУИС” өдөрлөгийг МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, МУИС-ийн Оюутны холбооны Хөдөлмөр зуучлалын алба,  МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль/факультетүүдийн сургалтын албатай хамтран  05  дугаар сарын 21-ний 10:00 –15:00 цагт Монгол-Японы төвийн  Их танхимд зохион байгуулсан. Өдөрлөгт 70 орчим ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд, МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль/факультетүүд, сертификатын сургалт зохион байгуулдаг болон боловсролын зуучлалын байгууллагууд оролцсон.  Нийт 892 ажлын байр танилцуулагдаж, 1073 оюутныг бүртгэж, 2210 оюутанд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэсэн. Өдөрлөгийн үеэр:
а. МУИС-ийн бүрэлдэхүүний сургууль/факультетүүд нь төгсгөж буй мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгөх, тухайн мэргэжлээр 2009-2010 оны хичээлийн жилд төгсөж буй оюутнуудыг ажил олгогч байгууллагуудад сурталчлах
б. Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд нь байгууллагынхаа үйл ажиллагаа, сул /байнгын болон түр/ ажлын байрны мэдээллийг төгсөгчид болон оюутнуудад хүргэх, тухайн ажлын байрны ажилтанд тавигдах мэдлэг, ур чадварын шаардлагуудыг мэдээлэх
в. МУИС-ийн ОХЭДТ-ийн үйл ажиллагаа, “Төгсөгчдийн ажлын байрны хангамжийг нэмэгдүүлэх нь” судалгааны үр дүнгийн талаар танилцуулах, байнгын болон түр хөдөлмөр эрхлэх хүсэлтэй оюутнуудыг бүртгэх, зуучлах, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх
г. Оюутан залуучуудын сурч буй мэргэжил, сонирхлын дагуу хийсэн бүтээлүүдийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах, борлуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

       4.5.5 ХАМТАРСАН БАГИЙН СУРГАЛТ
Нийслэлийн Хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн ажилтнуудын хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, хүүхэд хамгаалалд хамтарсан багаар ажиллах мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, хамтарсан багийн сургагч багш бэлтгэх сургалт 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба мэргэжилтэн Д. Ган-Оюун хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдсэн.
“Хүүхдийг ивээх сан”-гаас хэрэгжүүлж буй “Хамтарсан баг хүүхэд хамгааллын үр дүнтэй механизм болох нь” төслийн хүрээнд зохион байгуулагдсан тус сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар нь Улаанбаатар хот болон Дорнод аймгийн сонгосон дүүрэг, сумын холбогдох ажилтнуудыг бэлтгэх сургалтыг 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулсан. Ингэснээр хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг хөдөлмөрөөс хөндийрүүлэх, мөлжлөг, дарамтаас хамгаалах орон нутаг дахь хамтарсан багийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа үүрэг албажиж, тэднийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зохицуулах механизм бүрдсэн.

         4.5.6 “Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд шаардагдах мэргэжлүүд” сэдэвт судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академиас 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан ба тус газрын ХЭА-ны дарга Д. Оюунгэрэл болон мэргэжилтэн Д. Ган-Оюун нар оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр “Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд шаардагдах мэргэжлүүд” /УА-ийн Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С. Зүльфикар/, “Мэргэжлийн боловсролын бодлогын асуудал” /БСШУЯ-ны МБС-ын мэргэжил, арга зүйн төвийн захирал, доктор, профессор С. Цээпил/, “Монгол улсын хүний хийгээд нийгмийн хөгжил” /УА-ийн Нийгмийн удирдлагын тэнхимийн ахлах багш, докторант Б. Нарантулга/, “Эдийн засгийн салбарын хөгжлийн бодлого”, “Байгаль орчны бодлого” /УА-ийн Нийгмийн удирдлагын тэнхимийн багш, докторант Ч. Баатар/ зэрэг сэдвээр мэдээлэл хийгдэж хэлэлцүүлэг явагдлаа.    


ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,  СУРТАЛЧИЛГАА

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, чиглэл, хууль тогтоомж, дүрэм журам, болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, оюутны хөдөлмөр эрхлэлт болон цагийн ажил, нийтийг хамарсан ажил, зохион байгуулагдаж буй өдөрлөг, яармаг зэргийн талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол сурталчилан ажиллаж байна.
Хамтран ажиллаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дурьдвал:   
UBS, МҮОНТ, ТВ5, ТВ 8, ТВ-9, NTV, SBN, Айст, TM, “Эх орон” зэрэг телевиз, “Өнөөдөр, ”“Нийгмийн толь”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, Нийслэл таймс, UB таймс зэрэг сонин, Монголын радио, FM107.5 зэрэг хэвлэл өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд хүргэсэн.
Улаанбаатар радиотой хамтран сар бүр 20 минутын нэвтрүүлгийг бэлтгэн иргэдэд хүргэж хэвшээд байна. Тайлант хугацаанд бэлтгэсэн нэвтрүүлгийн дугааруудад тус газрын дэргэдэх Оюутны хөдөлмөрийн биржийн ажилтан Б. Эрдэнэзул, ажилгүй иргэдийн бүртгэл зуучлал хариуцсан мэргэжилтэн Ц. Бямбасүрэн нар оюутны цагийн ажил болон хөдөлгөөнт биржийн талаар, мэргэжилтэн Б. Гүнчинхүү  нь нийтийг хамарсан ажлын талаар, ХЭА-ны дарга Д. Оюунгэрэл нь ажлын байрны мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэж байгаа талаар тус тус мэдээлсэн. Мөн тус нэвтрүүлгийн ээлжит дугаараар Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар төр нийгмийн түншлэгч талууд хамтран хэлэлцэх, шийдвэр гаргах зорилго бүхий “Улаанбаатар-2010 Хөдөлмөрийн бага чуулган”-ы талаарх сурвалжлагыг хүргэсэн. Энэхүү чуулганыг Нийслэлийн Хөдөлмөрийн газар болон НЗДТГ, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, МАОЭНХ хамтран 9 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулсан юм.



НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР

Monday, April 04, 2011 6:58:08 AM
Нийтэлсэн   

Яг одоо манайд

Ажил хайч оюутан:
81
Идэвхитэй ажил хайгч иргэн:
175
Ажил олгогч:
281
Ажлын байр:
4

1896

Хөдөлмөрийн нэгдсэн лавлах

ХӨДӨЛМӨРИЙН НЭГДСЭН ЛАВЛАХ

Суурин утаснаас үнэгүй
Гар утаснаас хөнгөлтэй тарифаар

Ажил хайгч иргэн ба оюутан

  • Нэр: Тулга СЭЛЭНГЭ

    Сургууль: ШУТИС-КТМС

    Мэргэжил болон чадвар: Программ хангамж

  • Нэр: Hvrelbaatar MUNHDALAI

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Sanhvv udirdlaga

  • Нэр: Hvrelbaatar MUNHDALAI

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Sanhvv udirdlaga

  • Нэр: Hvrelbaatar MUNHDALAI

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Sanhvv udirdlaga

  • Нэр: Цэвэлмаа ӨЛЗИЙБИЛЭГ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Сэтгүүлч

  • Нэр: Эрдэнэбаяр НЯМДАВАА

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: програм хангамж

  • Нэр: Гансүх ПҮРЭВДУЛАМ

    Сургууль: Wuhan University

    Мэргэжил болон чадвар: international relationship

  • Нэр: Майсар БУЯНХИШИГ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Архитектор

  • Нэр: Нанжид БОЛОРТУНГАЛАГ

    Сургууль: МУИС-ЭЗС

    Мэргэжил болон чадвар: Санхүү менежмент

  • Нэр: Цэвээндорж ТҮМЭНЖАРГАЛ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: СУУ

  • Нэр: Энхтүвшин ГАНХӨЛӨГ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Цахилгаан, холбооны

  • Нэр: энхбаатар БОЛОР-ЭРДЭНЭ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: бага ангийн багш

  • Нэр: Мөнхөө НАРМАНДАХ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Инженер

  • Нэр: Баяр РЭГЗЭДМАА

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Эдийн засагч

  • Нэр: Батчулуун МӨНХБАТ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Санхүүгийн удирдлага

  • Нэр: Бямбасүрэн ДУЛАМСҮРЭН

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: хими тенологич

  • Нэр: дамдинсүрэн ОЮУННОМИН

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: эрүүл мэндийн эдийн засагч

  • Нэр: Хүрэлбаатар БАЛЖИДМАА

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Мэдээлэл зүй англи хэлний багш

  • Нэр: Даваасүрэн МӨНХБААТАР

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: эрх зүйч

  • Нэр: Булган ОЮУН-ЭРДЭНЭ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: экологич, байгаль хамгаалагч, герман хэлний орчуулагч

  • Нэр: Төмөө АЛТАНШАГАЙ

    Сургууль: МУИС-ХХИС

    Мэргэжил болон чадвар: химич

  • Нэр: батхуяг БАЯРМАА

    Сургууль: МУИС

    Мэргэжил болон чадвар: бизнесийн удирдлага

  • Нэр: бадарч НАНДИН-ЭРДЭНЭ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Багш

  • Нэр: Батбаатар ОЮУНБААТАР

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Уурхайн Цахилгаан тоног төхөөрөмж ашиглалт

  • Нэр: Батмөнх ЗОЛГЭРЭЛ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: сувилахуйн ухаан

  • Нэр: Жаргалсайхан БАТТӨГС

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Нягтлан бодогч

  • Нэр: батмөнх ЗОЛЗАЯА

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Сэтгэл зүйч нийгмийн ажилтан багш

  • Нэр: Очбаатбр НАРАНТУЯА

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Зочид буудал Зоогийн менежмент

  • Нэр: отгонбаатар ЖАРГАЛ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: Уулын ашиглалтын инженер

  • Нэр: Баасансүрэн ЭНЭРЭЛ

    Сургууль:

    Мэргэжил болон чадвар: хэлмэрч оператор

Сул чөлөөтэй ажлын байр

  • Цахилгаанчин

    Мэргэжлийн,Туршлагатай