Сүүлд нэмэгдсэн

    ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-тай танилцах аялал зохион байгууллаа




    Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газраас Хөдөлмөр нийгмийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан залуучуудад үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг таниулах тэдний бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ХХК-тай танилцах аяллыг энэ сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгууллаа. Танилцах аялалд Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газрын Их, дээд сургууль, Коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд ажиллуулдаг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-д ажилладаг идэвхтэн оюутан залуучууд болон Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын мэргэжилтнүүд зэрэг 54  хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

    Аяллын баг бүрэлдэхүүн нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-н ил уурхай, тээврийн технологийн хадгалалтын байр, баяжуулах үйлдвэр гэсэн 3 чиглэлээр үйлдвэртэй танилцаж, үйлдвэрийн ажилчидтай хамт нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.