Сүүлд нэмэгдсэн

    ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, УЯЛДАА ХОЛБОО




    Монгол улсын томоохон ажил олгогчдын төлөөлөл 15 байгууллагын хүний нөөцийн менежерүүдэд үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл хүргэлээ. 
    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, олон улсын чиг хандлагад нийцүүлэх, сайн туршлагыг туршин нэвтрүүлэх зарчмыг баримтлан ажилладагийн хувьд  Карьер хөгжлийн төвтэй хамтран нэгэн шинэ үйлчилгээг иргэдэд хүргэж эхлээд байна.
    Энэ хүрээнд ажил хайгч иргэдэд ажлын байран дахь ур чадвар тодорхойлох, үнэлгээ хийх /олон улсын Central test/, түүнд тохирсон зөвлөгөө өгөх, сургалтанд хамруулах зэрэг цогц үйлчилгээг хүргэж, бэлтгэгдсэн иргэнийг ажил олгогчдод санал болгох юм. 
    Энэ нь нэг талаас хувь хүнд өөрийгөө таньж мэдэх боломжийг олгох, нөгөө талаас ажил олгогчдод чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлэхэд нь туслах чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.