Сүүлд нэмэгдсэн

    ТАНЫГ СЕНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС ХХК АЖИЛД УРЬЖ БАЙНА




    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн онцлох үйл ажиллагааны нэг болох ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөг, ажлын ярилцлага зохион байгуулах үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулдаг.

    "Central express CVS" ХХК-иас 9 мэргэжлээр 100 орчим ажлын байрыг зарласаны дагуу 2018 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. 

    Тус компани нь БНСУ-д 12,500 гаруй салбар дэлгүүртэй, олон улсын зах зээлд хүч түрэн орж ирж буй, жилийн 365 хоног, 24 цагийн турш тасралтгүйгээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг “CU-Конвениенс дэлгүүр”-ийг Монгол улсад нээх гэж байгаатай холбогдуулан энэхүү хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

    Өдөрлөгийн үеэр ажил хайгч иргэдийг бүртгэх, тохирох ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна ажил олгогчийн тавьж буй ерөнхий шаардлагыг хангасан иргэдээс "Central express CVS" ХХК ажлын ярилцлагыг шууд авах юм. Энэ нь нэг талаас ажил хайгч иргэд нөгөө талаас ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.

    Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийг дараах мэргэжлүүдээр 100 гаруй ажлын байранд сонгон шалгаруулах ажлын шууд ярилцлага хүлээж байна. Үүнд:

    • Дэлгүүрийн менежер
    • Хоол үйлдвэрлэлийн менежер
    • Дата аналист
    • Агуулахын менежер
    • Категори менежер
    • Импортын менежер
    • Бизнес хөгжлийн менежер
    • График дизайнер
    • Худалдааны зөвлөх, касс

     

    Арга хэмжээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д 2018 оны 06 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд болно.

    Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт

    Утас: 75111896, 91011896, 98000059

     

    НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв