Сүүлд нэмэгдсэн

    ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА



    “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн “Хөдөлмөр эрхлэлтийн сургалт”-ын арга хэмжээг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулж байна.

     

    Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах байгууллага, иргэдэд тавигдах шаардлага:

    - Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2018 онд сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх

    - Модуль хэлбэртэй тусгайлсан сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх

    - Мэргэжлийн ур чадвар, чадамжийн эрх бүхий мэргэшсэн, боломжит тохируулгатай сургалтын анги танхимтай байх

    - Байгууллагын гэрчилгээ

    - Мэргэжлийн сургалтын гэрчилгээ

    - Багшийн анкет, багшлах эрх бүхий гэрчилгээ

     

    Сургалт зохион байгуулах хүсэлтийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хүлээн авна.

     

    Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,

    Г.Амарын гудамж, Соёлын төв өргөө, "Г" корпус, 5 давхар,

    515 тоот Утас: 70110502