Сүүлд нэмэгдсэн

    БАТБАЙГАЛЬ ХХК-НИЙ АЖЛЫН БАЙРНЫ  СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ БАЙНА



    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв I/30-наас эхлэн  үйл ажиллагаа явуулж байна. Тус төв хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 9 багц үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд эхний 8 өдрийн байдлаар нийт 1142 хандалт ирснээс 482 буюу 42.2 хувь нь ажлын байрны захиалга эзэлж байна.

    Өнөөдөр Батбайгаль ХХК 10 мэргэжлээр 40-50 ажлын байранд сонгон шалгаруулалтын ажиллагааг  хамтран зохион байгуулж байна.

    Батбайгаль ХХК-ний нээлттэй ажлын байрны шаардлага хангах, нийслэл, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй 100 гаруй ажил хайгчдад мэдээлэл хүргэснээс 60 ажил хайгч ажлын ярилцлагад хамрагдахаар болжээ.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв цаашид хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэн олон талт хамтын ажиллагаа зохион байгуулах юм.