“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ




    Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр эрхлэлтийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Нэг өрх-нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг ханган нэг цэгээс цогц үйлчилгээг хүргэх зорилготой “Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ.

    Төвийн  нээлтийн арга хэмжээг  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тэргүүтэй нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, ХНХЯ-ны ахлах мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү, ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга Ч.Саналбаяр, мэргэжилтэн Т.Лхагвасүрэн, Н.Алтансувд ГХАН-ийн мэргэжилтэн Г.Сара, Швейцарийн Засгийн газрын санхүүжилттэй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зөвлөх Иван Такач, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, 9 дүүргийн ХХҮХ-ийн дарга зэрэг албаны хүмүүс, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

    Нээлтийн арга хэмжээний үеэр “Старт ап” ТББ залуучуудад Гарааны бизнесийн тухай ойлголт,ы  Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн Их дээд сургуулийн оюутан залууст Ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар, мэргэжлийн сэтгэл зүйч үйлчлүүлэгчдэд оношлогоо хийн, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын төлөөллүүдэд эмэгтэйчүүдийг хэрхэн чадавхижуулах боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч 32 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 36  ажил хайгчийг бүртгэж, 48  үйлчлүүлэгчид нээлттэй ажлын байрны мэдээллийг өгч холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн байна.