СХД-ийн “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, хөтөлбөр"-т таван бизнес төсөл шалгарчээ




           Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “New grand advance” ХХК-ийн дэргэдэх сургалтын төвтэй хамтран 2017.11.13-15-нд “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

     

     

           Сургалтанд тус дүүргийн 62 иргэн бүртгүүлснээс 50 иргэн хамрагдаж, нийт 11 бизнес санаа өрсөлдсөн бөгөөд шүүгчээр Голомт банкны Сонгинохайрхан дүүргийн салбарын эдийн засагч Адишабаатар, СХД-ийн ЖДҮДТөвийн захирал Ц.Цолмонбаатар, “Startup Mongolia” ТББ-ын гүйцэтгэх захирал Эрдэнэбат нар ажиллаж, бизнесийн таван санааг шалгаруулсан байна.

     

     

                Үүнд: “Оюутан киоск”, “Мянган алхам” явган замы өнгөт хавтангийн үйлдвэрлэл, “Хөдөлмөр хөгжлийн түлхүүр” Шинэ үе МСҮТ-ийн багш нары баг, “Smart salt” жамц давсаар эрүүл мэндийн дэр, бүс хийх, “Онлайн оёдол” ажлын хувцасны үйлдвэрлэл төсөл тус тус байр эзэлсэн байна.