Залуучуудын “STARTUP WEEKEND-BAYANZURKH” гарааны бизнесийг дэмжих сургалт, хөтөлбөрийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.




                  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын санхүүжилтээр өөрийн бизнес санаагаа бодит болгох хүсэл, эрмэлзэлтэй залуучуудад зориулан 'Startup Weekend Ulaanbaatar | Metropolis Edition” арга хэмжээг “Шинэ эхлэх цэг” ТББ, “Нью Гранд Адвенс”, “Жи Эс Эй эс “ХХК-тай хамтран нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байгаа билээ. 

     

     

           Шинийг эрэлхийлэгч хүмүүс уг арга хэмжээгээр дамжуулан өөрсдийн бодож явдаг бизнес санаагаа бодит болгох эхний алхмуудыг туршиж үзэх, салбар салбарын мэргэжлийн зөвлөхүүдээс зөвлөгөө авах, цаашид хамтран тэрбум тэрбумаар үнэлэгдэх Монгол гарааны бизнесийн хамтран үүсгэн байгуулагчдаа олох, өөрийн хүрээллээ тэлэх боломжийг олгох зорилготой.

     

              Гарааны бизнесээ эхлүүлэх арга хэмжээ нь 54 цагийн дотор бизнес, технологи гэх мэт салбар бүрийн мэргэжлийн ментор/зөвлөхүүдтэй хамтран оролцогч залуус өөрсдийн бизнес санааг бодит болгох үйл явц юм. Арга хэмжээ амжилттай болох шалтгааны нэг нь салбар, мэргэжил бүрийн залуус хамтран баг болж ажилласнаар бие биенээсээ олон шинэ зүйл сурч, туршлага солилцох бөгөөд энэ нь гарааны бизнесийн экосистемд томоохон хувь нэмэр болно гэж үзэж байгаа юм. 

     

     

     

     

                   Жи Эс Эй Эс ХХК-ийн  дэргэдэх сургалтын төв нь Баянзүрх дүүргийн 50 оролцогч залууд гурван ментор, сургагч багштайгаар залуучуудын STARTUP WEEKEND-BAYANZURKH гарааны бизнесийг дэмжих сургалт, хөтөлбөрийн арга хэмжээг 2017 оны 11-р  сарын 20-22-ны өдрүүдэд  амжилттай зохион байгууллаа.

     

                Баянзүрх дүүргийн залуучуудын “Startup weekend” арга хэмжээний төслийн танилцуулганд 13-н баг өрсөлдөж, шүүгчээр Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Г.Ганзориг, Workcentralcoworking space-ийг үүсгэн байгуулагч  Б.Батбаатар, “Startup Mongolia” ТББ-ын төлөөлөгч С.Эрдэнэбат нар ажиллаж, эхний гурван байр буюу

     

     

     

    Тэргүүн байрЭ.Болорчимэг ахлагчтай  “Үнэгхэн брэнд” хүүхдийн өлгий, хувцас

    Дэд байр: Б.Ариунсанаа ахлагчтай “Цэгц” брэнд  спортын зориулалттай тусгай зориулалтын цүнх

    Гуравдугаар байр: “Ямх охин брэнд” эсгийгээр урласан  хүүхдийн ном зэрэг тус тус шалгарсан юм.

     

     

     

                Арга хэмжээний үр дүнд  залуучуудад гарааны бизнес эрхлэх урам зориг төрүүлж, түүнийг хөгжүүлэх сургалт, зөвлөгөөний ач холбогдол, ашиг тусыг ойлгож, өөр хоорондоо нэгдэн, багаар ажиллаж, гарааны бизнес эхлүүлэх, маркетингийн судалгаа хийх, бизнесийн загвартаа үндэслэн бизнес төлөвлөгөө боловсруулах талаар тодорхой мэдлэг, чадвар эзэмшлээ гэж Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсээс мэдээллээ.