“ХАМТДАА-МИНИЙ АЖЛЫН БАЙР” НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО



            Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, “Pro HR Consulting” ХХК хамтран Монголын тэргүүлэгч ААН компаниудын ажлын байр танилцуулах, зуучлах, сонгон шалгаруулалт бүрдүүлэлт хийх, ажлын ярилцлага болон сургалт зөвлөгөө өгөх зориолготой “Хамтдаа-Миний ажлын байр” нээлттэй ажлын байрны өдөрлөгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдөр 10.00-17.00 цагт Мэдээлэл, технологийн үндэсний паркийн зааланд зохион байгуулах гэж байна.

     

            Өдөрлөгийн зорилго нь шинээр үйл ажиллагаагаа эхэлж байгаа байгууллагуудын захиалгат ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийн ажлын байрны шаардлагад нийцсэн иргэдийг ажил олгогчидтой холбож өгөх, улмаар тухайн нээлттэй ажлын байрыг зарлаж буй компаниудын үйл ажиллагааг иргэдэд сурталчилан таниулах, цаашлаад ажил хайж буй залуучууд, иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгөх, чадварлаг ажил горилогчдын санг бүрдүүлэхэд оршино.

     

            Өдөрлөгт “Шинэ хөгжлийн түлхүүр” хөдөлмөрийн бирж оролцож, нээлттэй ажлын байрны зараа иргэдэд танилцуулна. Мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт ажил олгогчдоос ирүүлсэн нээлттэй ажлын байранд иргэдийг холбох зуучлах үйлчилгээ үзүүлэх юм.                  

              

    Зохион байгуулагдах үйл ажиллагаа:

    • Ойрын болон дунд хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл хүргэх
    • Ажил хайгч иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлэх /Ганцаарчилсан болон Бүлгээр/
    • Мэргэшсэн хүний нөөцийн ажилтнууд ажил горилогчдод ажилд ороход шаардлагатай анхан шатны мэдлэг олгох CV хэрхэн бөглөх, Ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэх, анхаарах зүйлс, Эрэлт ихтэй ажил мэргэжил, Мэргэжлээ зөв сонгох нь талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 
    • Нээлттэй ажлын байр зарласан  ажил олгогч байгууллагуудын талаар иргэдэд танилцуулга мэдээлэл хийх
    • Шинээр үйл ажиллагаагаа эхэлж байгаа байгууллагуудын захиалгат ажлын байранд хүний нөөцийн бүрдүүлэлт хийн, ажлын байрны шаардлагад нийцсэн иргэдийг ажил олгогчидтой холбож өгөх

     

    Тус өдөрлөгт иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

     

     

    НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР

    Утас: 70110502, 70120502, 70130502, 70140502

    Хөдөлмөрийн нэгдсэн лавлах 1800-1896

    ШИНЭ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ

    Утас: 94084510, 95104200